Дуучин С.Гантогоогийн амьдралын тухай “Шар автобус” баримтат кино нээлтээ хийлээ

Дуучин С.Гантогоогийн амьдралын тухай өгүүлэх “Шар автобус” баримтат киноны нээлт энэ сарын 6-нд Сөүл хотын “Сөүл Синема”  кино театрт боллоо.

“Шар автобус” нэртэй баримтат киног БНСУ-ын Сөүл хотын Гадаад иргэдийн урлаг, соёлын төвийн найруулагч Сон Су Хи найруулжээ. Баримтат кинонд Өмнөд Солонгост гадаадын олон сая хүн ажил хийхээр очдог ч мөрөөдлийнхөө төлөө зүтгэж чадвал амжилтад хүрч болдгийг харуулахыг зорьсон аж.

Дуучин С.Гантогоо манай сайтад  өгсөн ярилцлагадаа “Ганаагийн түүх” нэртэйгээр анх хийгдэж байсан баримтат кино маань “Шар автобус” нэртэй болсон. Нээлтээ хараахан хийгээгүй байгаа. Хяналтын үзлэгийн шатанд явж байгаа. Эхлээд БНСУ-ын үзэгчдийн хүртээл болох байх. Үүний дараа мэдээж, Монголдоо, Монголынхоо үзэгчдэд киногоо хүргэнэ.Залуус үзээд урам зориг аваасай, эерэг нөлөөлөл үзүүлээсэй гэж хүсч байгаагаа” хэлж байсан юм.

Дуучин С. Гантогоогийн манай сайтад өгсөн ярилцлагыг уншихыг хүсвэл энд дарж уншина уу

 

 

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. Anonymous says

    iim duuchin baidgiig medehgumoo geed helchuul bitii haraaj zagnaarai

    1. Anonymous says

      orilj hashgichsan solongos avgai shig gomo bnle bitgii uurlaarai

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.