Авьяаслаг охин Ц.Мичидмаа сайн үйлсийн аян зохион байгууллаа

Монголын кино урлагийн “Оскар” гэгддэг “Академи авардс”-аас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн авьяаслаг охин Ц.Мичидмаа өчигдөр /2018.11.07/ сайн үйлсийн аян зохион байгуулж хүүхэд багачуудыг баярлууллаа.
Тодруулбал Чингэлтэй дүүргийн 13-р хороонд байрлах 17-р сургуулийн зорилтот бүлгийн 20 сурагчдыг сонгож баярлуулсан юм.
Ц.Мичидмаа охины санаачлагыг түүний нагац эгч Д.Ганцэцэг дэмжиж сайн үйлсийн аян зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлсэн байна.

Тэрбээр тус сургуулийн 20 сурагчдад өөрийнхөө дуулах дуртай дууг дуулж сонирхуулж, хөгжилтэй тоглоом тоглон цагийг хамтдаа үр бүтээлтэй өнгөрөөв.
Ц.Мичидмаа охин уулзалтын төгсгөлд өөрийн бэлдсэн гарын бэлгээ 20 сурагчид бэлэглэв. Хүүхэд хүүхэдтэйгээ уулзаж инээд хөөр, хөгжилтэй яриагаар дүүрэн болсонд багш нар сэтгэл өндөр байгаагаа энэ үеэр онцлон хэлж байлаа.
Авьяаслаг охин Ц. Мичидмаа цаашид аянаа үргэлжлүүлэн дахиад сайн үйлс бүтээнэ гэдгээ хэлж байсан юм.

Тэрбээр “Зүрхэнд дуссан нулимс” “Том дөрвөн толгой”,“Том зургаан толгой”, “Он цагийн эрэлчид” олон ангит кино, “Үзэсгэлэнт 12 сар”, “Хөхөөний үүр” “Аз жаргал”, “Үлгэрийн баатар гэртээ харих замд”,“Толбо”, “Хайр” зэрэг уран сайхны кинонд тоглож байсан юм.
Сонирхуулахад өнгөрсөн онд Гүрж улсын Батуми хотноо зохион байгуулсан дэлхийн бяцхан мисс тодруулах “Best princess of the world-2017” тэмцээний 5-7 насны ангилалд эх орноо төлөөлөн оролцож үеийнхээ охидтой авьяас чадвараараа өрсөлдөж “Дэлхийн бяцхан мисс” гранпри шагнал буюу титмийн эзнээр тодорч байсан билээ.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …