Монгол бахархлын өдөр:“Чингис хаан” дуурь, “Монголын өглөө” тоглолт болно 

Монгол бахархалын өдөрт зориулан өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглохоор болжээ.

Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт энэхүү дуурийг анх 2003 оны тавдугаар сарын 3-нд тайзнаа амилуулсан юм. Дуурийн цомнолыг Ардын уран зохиолч, СГЗ П.Бадарч бичжээ. Уг дуурьт Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлдэг.

“Чингис хаан” дуурийг анх тавигдахад удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, найруулагч, УГЗ Л.Эрдэнэбулган, зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх нар ажилласан бол УГЗ Ч.Найдандорж шинэчлэн найруулж, удирдаачаар УГЗ Н.Туулайхүү ажиллажээ.

Уг дуурийн тасалбар нь 10 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд цахим тасалбарыг www.ticket.mn, 1900-1800 болон УДБЭТ-ын билетийн кассаас авах боломжтой.

Мөн өнөөдрийн нэг онцлох үзвэр бол сэтгүүлч, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч У.Баярсайханы “Монголын өглөө” тоглолт UB Palace-ын концертын их танхимд болно. Уг тоглолтод “Чингис хаан” одонт, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат, Ө.Уянга нарын олон уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөх юм байна.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …