Сагсан бөмбөгийн 3×3 төрлийн ДАШТ Монгол Улсад болно

Сагсан бөмбөгийн 3×3 төрлийн U18 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны зургаадугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар болсон тухай Олон улсын сагсан бөмбөгийн холбооны албан ёсны вэб хуудаснаа энэ сарын 1-ны өдөр мэдээлжээ.

ФИБА 3х3 U18 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 20 нийт 40 баг өрсөлдөнө. Манай шигшээ багийн хувьд насны ангиллаар Ази тивээс хүрэл медалийг, мөн саяхан болж өнгөрсөн Хүүхдийн олимпийн наадамд оролцсон амжилттай байгаа билээ.

 

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …