“Цалингаас өөр орлогогүй” гишүүний тансаглал

Бизнес хийж, татвар төлж, хүн цалинжуулж, үйл тамаа идэж байхаар улс төрд ороод хөрөнгөжөөд явах боломжтойг зарим хүний амьдралын замнал харуулдаг. Ер нь залуус улс төр рүү хошуурч, даргын цүнх ч болтугай барья гэж зүтгээд байгаагийн цаад шалтгаан энэ л дээ.

 Манай улс төрчдийн цалин бол шалихгүй. Дундаж компанийн менежерийн л цалин. Гэвч энэ цалингаар тансаглаж чадаад байгаа нь сонирхолтой. Зайсангийн харшуудын оршин суугч, тоёотогийн цоо шинэ автомашинууд эзэн, централ болон блю скай цамхаг дахь өндөр зэрэглэлийн рестораны үйлчлүүлэгчид тэд л байдаг.

Ганц жишээ дурдъя л даа. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд ямар нэгэн бизнес эрхэлдэггүй. Хувьдаа түц ч үгүй гэж өөрөө ам бардам ярьдаг. Өөрөөр хэлбэл тэрээр сарын цалингаараа л амьдардаг нэгэн гэж харагдаж байна л даа. Гэтэл 100 мянган ам.долларын үнэ бүхий гурван ч цагийг ээлжлэн зүүж гангардаг болохыг шар хэвлэлийнхэн олоод мэдчихсэн байгаа юм. Сарын сая гараад төгрөгний цалинтай, бизнес эрхэлдэггүй хүнд арай л ахадсан гангараа юм шиг санагдахгүй байна уу?

Улс төрч хүнд сайн ах, хөрөнгөлөг найз нөхөд олон байдаг учраас тэдний бэлэг байж магадгүй гээд өнгөрч болох юм. Тэгвэл эрхэм гишүүн 2017 оны 8 дугаар сард 780 мянган ам.доллар буюу хоёр тэрбум гаруй төгрөгөөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Олимпийн гудамжинд байрлах Regensy Residense хотхонд орон сууц худалдан авсан байна. /Баримтыг дор хавсаргав/

Бодоод үз дээ. Ж.Мөнхбат гишүүн цалингаараа энэ орон сууцыг худалдан аваагүй нь тодорхой. Тиймээс яг ямар эх үүсвэрээс олсон, орж ирсэн орлогоор энэ орон сууцыг худалдаж авсан бэ гэдгийг хуулийнхан шалгаж тогтоох байлгүй. Ямартай ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа орон сууцтай болсон гэдэг нь  гэрээн дээрх хугацаагаар тодорхойлогдож байна.

Тэгэхээр УИХ-ын гишүүний цалингаар энэ байтугайг авч тансаглаж болдог гэдэг нэгхэн жишээ энэ л дээ. Ийм ашигтай байхад залуус улс төрд орохоор хошуурахаас ч яах билээ.

А.Аюуш

 

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …