“Цалингаас өөр орлогогүй” гишүүний тансаглал

Бизнес хийж, татвар төлж, хүн цалинжуулж, үйл тамаа идэж байхаар улс төрд ороод хөрөнгөжөөд явах боломжтойг зарим хүний амьдралын замнал харуулдаг. Ер нь залуус улс төр рүү хошуурч, даргын цүнх ч болтугай барья гэж зүтгээд байгаагийн цаад шалтгаан энэ л дээ.

 Манай улс төрчдийн цалин бол шалихгүй. Дундаж компанийн менежерийн л цалин. Гэвч энэ цалингаар тансаглаж чадаад байгаа нь сонирхолтой. Зайсангийн харшуудын оршин суугч, тоёотогийн цоо шинэ автомашинууд эзэн, централ болон блю скай цамхаг дахь өндөр зэрэглэлийн рестораны үйлчлүүлэгчид тэд л байдаг.

Ганц жишээ дурдъя л даа. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд ямар нэгэн бизнес эрхэлдэггүй. Хувьдаа түц ч үгүй гэж өөрөө ам бардам ярьдаг. Өөрөөр хэлбэл тэрээр сарын цалингаараа л амьдардаг нэгэн гэж харагдаж байна л даа. Гэтэл 100 мянган ам.долларын үнэ бүхий гурван ч цагийг ээлжлэн зүүж гангардаг болохыг шар хэвлэлийнхэн олоод мэдчихсэн байгаа юм. Сарын сая гараад төгрөгний цалинтай, бизнес эрхэлдэггүй хүнд арай л ахадсан гангараа юм шиг санагдахгүй байна уу?

Улс төрч хүнд сайн ах, хөрөнгөлөг найз нөхөд олон байдаг учраас тэдний бэлэг байж магадгүй гээд өнгөрч болох юм. Тэгвэл эрхэм гишүүн 2017 оны 8 дугаар сард 780 мянган ам.доллар буюу хоёр тэрбум гаруй төгрөгөөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Олимпийн гудамжинд байрлах Regensy Residense хотхонд орон сууц худалдан авсан байна. /Баримтыг дор хавсаргав/

Бодоод үз дээ. Ж.Мөнхбат гишүүн цалингаараа энэ орон сууцыг худалдан аваагүй нь тодорхой. Тиймээс яг ямар эх үүсвэрээс олсон, орж ирсэн орлогоор энэ орон сууцыг худалдаж авсан бэ гэдгийг хуулийнхан шалгаж тогтоох байлгүй. Ямартай ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа орон сууцтай болсон гэдэг нь  гэрээн дээрх хугацаагаар тодорхойлогдож байна.

Тэгэхээр УИХ-ын гишүүний цалингаар энэ байтугайг авч тансаглаж болдог гэдэг нэгхэн жишээ энэ л дээ. Ийм ашигтай байхад залуус улс төрд орохоор хошуурахаас ч яах билээ.

А.Аюуш

 

Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. Anonymous says

    hashir ene ih mungunihuu tuluund ymr l lalarin hor hutgaj bga bol doo

  2. NARUTO says

    ЕР НЬ 2020 ОНД ҮЗНЭ

  3. нарангэрэл says

    энэ хүн чинь ямар мэргэжилтэй билээ яруу найраг уншдаг байсан билүү. тэгээд шудрага юм яаж ярьж чадаж байнаа.3 тэр бум төгрөгийг хаанаас яаж олсон байнаа.Тэгээд бас өөрийгөө улстөрч гээд бодчихсон мөн намынхаа нөхөд өө муулж элдэв янзаар хэлнэ, үхлээ л дээ наад хэд чинь зайлуул таарна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.