МУУГЗ Ц.Чулуунбатын “Эр хүн” дууны клип цацагдаж эхэллээ

“Харанга” хамтлагийн гитарчин, дуучин, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат “Эр хүн” дууны клип энэ сарын 3-ны өдөр сонсогчдын хүртээл болголоо.Тус дууны үгийг яруу найрагч Л.Мөнхжаргал, аяыг Ц.Чулуунбат өөрөө зохиосон байна.

Амьдралын эрээн бараанд ноён нуруу хугаралгүй, нэг л зангаар туучиж яваа эр хүний тухай өгүүлэх энэхүү дууны клипийн зураг авалтыг Хар зүрхний хөх нуурт авчээ. Өнгөрсөн зун “Харанга” хамтлагийнхан Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших Оюутолгой компанид тоглолт хийх үеэрээ Ц.Чулуунбат “Амьдралын бэлэг” цомогт багтсан энэхүү дуугаа клипжүүлэх санаа төрж, G-Entertainment-ийн хамт олон дүрсжүүлжээ.

 

 

Санал болгох мэдээ

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

 Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн …