“Торгоны зам” олон улсын загварын долоо хоног ирэх сард болно

БНХАУ-ын “Нэг бүс-Нэг зам” эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд “Торгоны замын олон улсын загварын долоо хоног” 2017 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн. Тус тэмцээн энэ жил БНХАУ-ын Шиань хотноо арванхоёрдугаар сарын 6-10 хооронд болох гэж байна.

Өнгөрсөн жил тус тэмцээнд 15 улсын 71 эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгчид оролцсоноос Монгол Улсын эмэгтэй загвар өмсөгч Н.Нандиа шилдэг 10-т, эрэгтэй модель Э.Энхтүвшин International Super Model шагналын эзэн болсон юм.  Мөн шүүгчдийн бүрэлдэхүүнд “Mongolian International Model Association”-ийн тэргүүн  А.Уянга нар багтаж, улс эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөсөн билээ.

“Торгоны зам” олон улсын загварын долоо хоногт оролцож буй моделиуд дэлхийн нэр хүндтэй, шилдэг дизайнеруудын зохиосон хувцсыг өмсч, амилуулдгаараа онцлог аж. Тус тэмцээнд түрүүлсэн моделиуд Азийн Олон улсын супер модель шагналтан болохоос гадна олон улсын загварын агентлагуудтай хамтран ажиллах, нэр хүндтэй загварын шоунд уригдан оролцох боломжтой болдог юм байна.

Санал болгох мэдээ

“Art week-2024” дүрслэх урлагийн долоо хоног арга хэмжээ зохион байгуулагдана

Дүрслэх урлагийн 7 хоног-“Art week” арга хэмжээ нь 2021 оноос Соёлын яамны санаачилгаар Соёлын бүтээлч …