“Гранфондо” дугуйн наадамд Б.Мягмарсүрэн  түрүүлжээ

“Үзэсгэлэнт Юннань 2018” олон улсын “Гранфондо” унадаг дугуйн наадмын гуравдугаар шатны уралдаан  энэ сарын 5-ны өдөр Хятадын Юннань хотноо болж монгол дугуйчин тэргүүлжээ.

Тодруулбал, тус наадмын эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын тамирчин Б.Мягмарсүрэн 148 км замыг гурван цаг 56 мин 54 секундэд туулж тэргүүн байр эзэлсэн байна. Гуравдугаар шатны тэмцээн далайн түвшнээс 1400 метрийн өндөрт ууланд болсон гэдгээрээ онцлогтой юм.

Монголын дугуйчин Б.Мягмарсүрэн барианд орж ирээд “Би үнэхээр азтай байлаа. Учир нь манай багийн гишүүд маш сайн ажиллаж тэмцээний дунд үеэс эхлэн намайг тэргүүн эгнээнд оруулахаар их дэмжсэн” гэжээ.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …