11 сарын 8, 9-нд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөр тохиодог. Энэ жилийн хувьд энэ сарын 8 нд Монгол бахархлын өдөр тохиож байна.Тус өдрийг тохиолдуулан Засгийн газраас Пүрэв, Баасан гаригуудад бүх нийтийн амралтын өдөр болгох шийдвэр гаргасан юм.

Амралтын өдрөөр ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг хүргэж байна.

СУПЕРМАРКЕТУУД
11 дүгээр сарын 8, 9-нд:

“Номин” салбар дэлгүүрүүд 08:45-22:00 цагт ажиллана.

“Сансар” сүлжээний супермаркетууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал, Баянцээлийн Сансар-9 салбар нь 09:00-21:00 цагт, Салбар-10 буюу Нарны зам дагуух салбар 10:00-19:00 цагт ажиллана. Мөн 22-ын товчоо болон Олимп хотхонд байрлах салбарууд 08:00-23:00 цагт ажиллана.

“Имарт” их дэлгүүрүүд 09:00-22:00 цагт ажиллана.

“Оргил” супермаркетийн салбарууд 09:00-22:00 цагт ажиллана.

ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД
Алтжин бөмбөгөр 8-нд амарна. 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-20:00

Бөмбөгөр худалдааны төв 11 дүгээр сарын 8-нд амарна, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 09:00-20:00

Да хүрээ авто машины зах 11 дүгээр сарын 8-нд амарна. 9-нөөс ажиллана. Цагийн хуваарь: 09:30-18:00

Дүнжингарав худалдааны төв 11 дүгээр сарын 8, 9-нд амраад 10-наас ажиллана. Цагийн хуваарь: 09:00-19:00

Зуун айлын барилгын материалын төв 11 дүгээр сарын 8-нд амраад, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 09:00-18:00

Мишээл экспо 11 дүгээр сарын 8, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:30-19:00

Нарантуул ОУХТ 11 дүгээр сарын 8-нд амарна, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-18:00

Өгөөмөр зах 11 дүгээр сарын 7,8,9-нд амраад 10-наас хэвийн ажиллана. Цагийн хуваарь: 10:00-19:00

Сонгинохайрхан дүүрэг дэх Авто худалдааны цогцолбор 11 дүгээр сарын 8, 9-нд амарна. 10-наас ажиллана. Цагийн хуваарь: 09:00-18:00

Хархорин худалдааны төв/зах 11 дүгээр сарын 8-нд амарна. 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-19:00

Хүчит шонхор зах 11 дүгээр сарын 8-нд амраад 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 06:00-18:00

Sunday плаза 11 дүгээр сарын 8, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-20:30.

 

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …