Т.Батмагнай: Татварын шинэчлэлийн хүрээнд орон сууцнаас татвар авахгүй

images (1)Татварын багц хуулийн шинэчлэл, төсвийн орлогын бүрдэлт болон цаг үеийн бусад асуудлаар Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнайтай ярилцлаа.

-Өнөөдрийн  байдлаар ул­сын  төсвийн орлогын бүр­­дэлтийн явц ямар байна вэ?

-Үндэсний татварын ал­ба татан төвлөрүүлж буй улсын төсвийн орлогын бүр­дэлт өнөөдрийн байдлаар /2013.10.07/-ны байдлаар 83.3 хувьтай байна.

Өөрөөр хэлбэл 1.8 их наяд төгрөгийг төвлөрүүлээд байна. Үүнээс улсын төсвийн орлогын бүрдэлт 78.7 хувь буюу нэг их наяд 337 тэрбум төгрөг байгаа бол орон нутгийн төсвийн орлого 99.7 хувьтай 447.8 тэрбум төгрөгийн ор­логыг бүрдүүлээд байна.

Уул уурхайн бүтээг­дэ­хүүний үнэ буурсантай хол­боотой энэ салбараас орж ирэх орлого харьцангуй буур­сан. Гэсэн хэдий ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 177.3 тэрбум төгрөгөөр гүй­цэтгэл маань илүү байгаа.  Энэ бол манай татварын ал­ба­ныхны нөөц боломжоо дайчлан ажилласны үр дүн гэд­гийг хэлэх нь зүйтэй байх.

Улсын хэмжээнд татварын өрийг 95 хувьтай барагдуулж байна. Үүнд Шүүхийн шийд­вэрийн шатанд байгаа өр хамаарахгүй.

-Төсвийн орлого оны эцэс гэхэд 1.5 их наяд төгрө­гөөр тасалдах төлөвтэй бай­на гэж Сангийн яамнаас мэдээлж байсан. Оны төгс­гөлд төсвийн бүрдэлт ямар байх бол?

-Улсын төсвийн орлогыг дүгнэж хэлэхэд хараахан эрт байна. “Чингис” бонд, Хөгжлийн банкаар дам­жуулагдан санхүүжилт ав­­сан ажлын тайлангууд гу­­равдугаар улирлын буюу 10 дугаар сарын 20-ны тайланд орж ирэх ёстой. Түүнчлэн манай улсын бизнес улирлын чанартай. Тий­мээс уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт үйл ажил­­лагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн тайлан гуравдугаар улирлынхаар түлхүү ирдэг. Ингээд цаана нь дөрөвдүгээр улирлын тайлан бүтнээрээ байгаа. Бид оны эцэс гэхэд бүх төлөв­лөгөөгөө биелүүлэхийн төлөө ажиллах болно.

-Үндэсний татварын алба, Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран анх удаагаа нийслэлийн үл хөд­лөх хөрөнгийг татвар тө­лөгч нартай нь хамт тоолох ажлыг эхлүүлээд байгаа. Энэ ажлын үр дүнгийн та­лаар?

-Энэ ажил өнгөрсөн са­рын 26-нд эхэлсэн. Нэг са­рын хугацаанд үргэлжлэх юм. Тооллогын ажилд 180 сая төгрөг төсөвлөн нийс­лэлийн 138 хороонд 538 хүн  ажиллаж байна.

Үл хөдлөх хөрөнгийг татвар төлөгч нартай нь хамт тоолсноор нийслэлийн хэмжээнд бизнесийн зо­риулалтаар ашиглагдаж буй хэдэн төрлийн үл хөдлөх хөрөн­гө байна, орон сууцны зориулалттай байранд үйл ажиллагаа явуулж буй иргэд аж ахуйн нэгж хэд байгаа юм гээд маш олон зүйл тодорхой болно. Энэ нь нөгөө талаасаа манайхаас дэвшүүлээд буй далд эдийн засгийг буу­­руулах, татварын бай­гуул­лага, татвар төлөгчид ижил түвшний мэдээлэлтэй байх, зөв тайлан мэдээгээ хүлээлцэх, мэдээллийн бааз сайжрах давуу талтай.

-Татварын багц хуулийн шинэчлэлд ямар ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар шинээр авах татварын тоо хэмжээ нэмэгдэж байгаа гэсэн?

-Монгол Улс хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн өсөлтийг дэмжихүйц тогтвортой, энгийн, шударга, олон улсын жи­шигт нийцсэн татварын тогтолцоог бүрдүүлэхээр үе үеийн Засгийн газар ажиллаж ирсний дагуу Тат­варын нэгдүгээр үе шатны цогц шинэчлэлийг 2007 оноос хэрэгжүүлж дөр­вөн “10”-ын зарчмыг нэвт­рүүлсэн нь эдийн засгийн огцом өсөлтийг бий болгох цагаа олсон, оновчтой үйл ажиллагаа болсон. Иймд Тат­варын хоёрдугаар үе шатны шинэчлэлийн Хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэм­жих, далд эдийн засгийг бууруулах, Татварын албаны үйлчилгээг цахимжуулах чиг­лэлээр хэрэгжүүлэхээр Зас­гийн газар, Сангийн яам­наас төлөвлөж байна.

-Орон сууцнаас татвар авдаг болно гэх яриа гараад байгаа?

-Тийм зүйл огт байхгүй. Татварын багц хуулийн хүрээнд 17 хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах, шинэчлэх замаар эдийн засгийг дэм­жихээр болсон. Үүний хоёр нь цоо шинэ хууль байгаа. Тодруулбал Хотын татвар, Өв залгамжлал, бэлэглэлийн албан татварыг шинээр авахаар болж байгаа юм.

Нийслэл хот болон аймаг, улсын чанартай хо­­­туудад үйл ажиллагаа явуул­даг аж ахуйн нэгжээс хо­тын татварыг авахаар тооцож байгаа. Энэ хүрээнд 0.1-0.3 хувийн татварын тогтол­цоог бүрдүүлэх юм. Энэ хууль УИХ, Засгийн газрын түвшинд эцэслэгдэн хэлэлцэнэ.

-Манай улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хүн амын орлогын албан татвар, НӨАТ-ын хувь хэмжээ бусад улсуудынхтай харьцуулахад ямар байдаг юм бол. Татварын шинэч­лэлтэй холбоотой дээрх хуу­­­лиудын хувь хэмжээнд өөрчлөлт орох уу?

-ААНОАТ-ын хувьд 10, 25 гэсэн хоёр хувь хэмжээ байгаа. Тодруулбал гурван тэрбум төгрөгийн ашигтай ажилласан аж ахуйн нэгж ашгаасаа 10 хувийн татвар төлнө. Гурван тэр­бумаас дээш орлоготой аж ахуйн нэгжийн хувьд 25 хувийн татвар төлдөг. Үү­нийг олон улсын түвшинд харьцуулахад дундаж түв­шинд байгаа.

Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ дэлхийн түвшингээс доогуур, НӨАТ дундаж түвшинд байгаа. Татварын хувь хэм­жээ дэлхийн түвшингээс доогуур байна гээд дээрх гур­ван гол татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй.

Д.Баяржаргал

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …