Харуки Мураками ном бүтээлүүдийнхээ гар бичмэлийг сургуульдаа бэлэглэнэ

Японы нэрт зохиолч Харуки Мураками ном бүтээлүүдийнхээ гар бичмэл эхүүдийг төрөлх их сургуульдаа бэлэглэхээр болжээ. Тэрбээр  анх удаа хэвлэлийн бага хурал зарлаж энэ тухайгаа хэлжээ.

Өнгөрсөн Даваа гаригт Васэда их сургууль дээр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ Мураками зохиол бүтээлүүдийнхээ шүүмжүүд, пянзны цуглуулгаа ч бас бэлэглэхээ амлажээ. Тэдгээр гар бичмэл, захидал, бусад баримт бичиг түүний 40-өөд жилийн уран бүтээлийн түүх гэдгийг тэрбээр дурдаад, өөрийн үр хүүхэдгүй учир насан эцэслэснийх нь дараа энэ бүхэн үрэн таран болж гээгдэж болзошгүй гэж санаа зовниж байгаагаа ярьсан байна.

Васэда их сургуулийн хувьд зохиолчийн хандивласан материалуудад түшиглэн сургуулийнхаа хотхон дотор судалгааны төв байгуулахаар төлөвлөж буй юм байна.Мураками зохиолч  ус төвийг урлаг, уран зохиолын талаар хүмүүс санаа оноогоо чөлөөтэй хуваалцдаг газар байна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.