Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Японы ард иргэдэд сэтгэлийн хандив өргөв

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн баг 10 дугаар сарын 24-нөөс энэ сарын 01-ны өдрүүдэд Япон улсын Мияги аймгийн ард иргэдэд үндэсний урлагийн тоглолтоо өргөн бариад ирлээ.

Япон улсад 2011 онд болсон газар хөдлөлт, цунамийн гамшигт нэрвэгдсэн Мияги аймаг, Мацушима, Сэндай, Осаки хотоор явж танилцан ард иргэдтэй уулзаж Осаки хотноо хоёр удаа тоглолт хийж тоглолтын орлогоосоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр зэргийг хандивлав.

Монгол, Япон улсын ард түмний хоорондын найрсаг харилцаанд бага боловч дэм болох эл үйлсийг нутгийн захиргаа, удирдлагууд сайшаан манай уран бүтээлчдийг тусгайлан хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр дараа дараагийн жилүүдэд Мияги аймаг, Осаки, Сэндай зэрэг хотод ҮУИТ-ын уран бүтээлчдийг урьж монгол үндэсний соёл, урлагийн тоглолтыг ард иргэддээ үзүүлж, Монгол орны талаар илүү дэлгэрэнгүй сайн танилцуулахад хичээн ажиллахаа мэдэгдлээ.

Мөн хүүхдийн цогцолбор цэцэрлэгт дөрвөн удаагийн танилцуулга тоглолт хийж бяцхан багачууддаа бэлэг барьсан бөгөөд 4,5 настай хүүхдүүд хамгийн сонирхолтой үзэгчид байсныг уран бүтээлчид хэлэв.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.