“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 97 жилийн ой, Монгол, Оросын 59 дэх удаагийн найрамдлын сарын хаалтын ажиллагааны хүрээнд Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө.

Цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд, цэргийн сургуулийн сонсогчдын төлөөлөл оролцов.

Элчин сайд Б.Дэлгэрмаа “Найрамдлын сарын хүрээнд хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг бэхжүүлэх, ОХУ-д суралцаж байгаа оюутан, залуучуудын дунд спорт, танин мэдэхүйн олон арга хэмжээ, тухайлбал Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуугийн нэрэмжит шатрын тэмцээн, Ц.Дамдинсүрэнгийн амьдрал, уран бүтээл дугуй ширээний ярилцлага, Гайдарын сан, “Европын диалог” судлаачдын бүлэгтэй хамтран Монгол-Оросын судлаачдын дунд дугуй ширээний хэлэлцүүлэг, 2018-2019 оны хичээлийн жилд Москва хотын их, дээд сургуулиудад шинээр элсэн орж суралцаж байгаа оюутнуудад “Нүүдэлчдийн соёл”-ын музей үзүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгууллаа” гэв.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.