Д.Пүрэвдавааг Ардчилсан Намын гишүүнчлэлээс хасчээ

Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ өчигдөр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргажээ.

Уг тушаалд “Намын гишүүний үүргээ удаа дараа зөрчсөн нь тогтоогдсон Д.Пүрэвдавааг намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хассугай” гэжээ.

Мөн энэ шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанд даалгасан байна.Д.Пүрэвдаваа нь Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх юм.

 

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. ээж says

    Манай ерөнхийлөгчийн зөвлөхүүд дотор иймэрхүү нөхдүүд цөөнгүй бх юм.ямар шалгуураар авдаг юм болоо.

  2. Amar says

    АН АНус байхаа больж Коммунист нам болжээ.Хөөрхий.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.