Ким Жөн Ун энэ сард Орост айлчилж магадгүй

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун 11 дүгээр сард ОХУ-д айлчилж магадгүй байна. Энэ тухай “Yonhap” агентлаг ОХУ-д суугаа БНСУ-ын Элчин сайд У Юн Гыны мэдээллээс иш татан уламжилжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, “Айлчлалыг энэ онд багтаан зохион байгуулахыг ОХУ хүссэн бөгөөд удахгүй хийх төлөвтэй байна. Харин Умард Солонгосын тал айлчлалыг чухам хэдийд хаана хийхийг болон яриа хэлцээний сэдвийг хэлэлцэж байгаа бололтой” гэж Өмнөд Солонгосын Элчин сайд онцлон хэлсэн байна. Түүний хэлснээр, “хэд хэдэн нөхцөл байдлыг харгалзан үзвэл Ким Жөн Ун 11 дүгээр сард ОХУ-д айлчлах боломжтой”.
У Юн Гын мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Өмнөд Солонгост хийх айлчлалыг ирэх оны эхний хагаст зохион байгуулахаар төлөвлөснийг мэдээлжээ. Түүний хэлснээр, Оросын Ерөнхийлөгчийн айлчлалыг зохион байгуулахад бэлтгэх асуудлыг талууд энэ онд багтаан хэлэлцэнэ.
Үүнис сацуу, чөлөөт худалдааны тухай хоёр талын гэрээ байгуулах яриа хэлцээг Сөүл болон Москва удахгүй эхлүүлэх гэж байгааг Өмнөд Солонгосын Элчин сайд мэдээлжээ.
Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.