“Miss International- 2018” тэмцээнд оролцож буй Б.Мөнхчимэгийн гэрэл зургуудаас

Япон Улсын Токио хотноо энэ сарын 9-ны өдөр зохион байгуулагдах 58 дахь удаагийн “Miss International-2018” олон улсын миссийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Б. Мөнхчимэг оролцож байна.

Дэлхийн хамгийн том гурван миссийн тэмцээний нэг болох “Miss International- 2018” тэмцээн албан ёсоор 10-р сарын 20-нд Япон Улсын Токио хотод эхэлсэн юм.

“Miss International-2018” олон улсын миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй 19 настай Б. Мөнхчимэг өнгөрсөн зургадугаар сарын 11-нд болсон “Miss Mongolia-2018”наадмын ялагчаар тодорч “Miss International- 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзнээр шалгарсан юм.
Тэрбээр Андра агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд Шинэ Монгол Коосэн сургуулийн 5-р курст химийн инженерийн чиглэлээр суралцдаг аж.

“Miss International-2018” олон улсын миссийн тэмцээнд оролцож буй Б. Мөнхчимэгийг дэмжихийг хүсвэл энэхүү фэйсбүүк хуудсыг даган Б. Мөнхчимэгийн зураг дээр лайк, шейр хийж Mongolia гэж comment бичээрэй.

Санал болгох мэдээ

Фото: Хориотой хотын загварын шоу

Бээжинд ирсэн жуулчдын эхний сонголт Хориотой хот байдаг. Хориотой хот бол Бээжинд байх хааны ордны …