Э.Энхриймаа “Дэлхийн мисс-2018” тэмцээнд “Сайн ээж-сайхан дэлхий” уриалга дэвшүүлнэ

“Miss World 2018” /“Дэлхийн мисс-2018”-/ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр шалгарсан Э. Энхриймаа “Дэлхийн мисс-2018” тэмцээнд “Сайн ээж – сайхан дэлхий” уриалгыг дэвшүүлж оролцохоор болжээ.

Э.Энхриймаа “Сайн ээж – сайхан дэлхий” уриалгадаа зориулж монгол ээжүүдийн үр хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн шилдэг зөвлөгөөнөөс бүрдсэн “Хатан ухаант ээжүүдийн сургааль” цуврал номыг санаачлан хэвлүүлэн, олон нийтэд үнэгүй тараасан байна. “Хатан ухаант ээжүүдийн сургааль”номын эхний цувралд 100 ээжийн шилдэг зөвлөгөөг багтаажээ.

Дэлхийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнтэй,зорилготой бүсгүйг шалгаруулдаг “Miss World” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох Э.Энхриймаа“14 дэх удаагийн үндэсний ялагч болж, эх орноо төлөөлөн дэлхийн тэмцээнд оролцох нь миний хувьд нэг талаар үнэхээр аз жаргалтай үйл явдал, нөгөө талаар асар их үүрэг, хариуцлага юм. Монголчуудынхаа итгэл, сэтгэлийг тээж явахын тулд “Miss World” тэмцээний долоон шалгуур болох хүмүүнлэг, спорт, авьяас зэрэг бүхий л төрлөөр нарийн хуваарийн дагуу бүх хүчээ дайчлан бэлтгэл хийж байна” гэв.

Тэрбээр Санхүү, эдийн засгийн дээд сургуульд олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг, англи, орос хэлтэй аж. Мөн өнгөрсөн долдугаар сард зохиогдсон “Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар шалгарсан билээ.

“Монголын сайхан бүсгүй-2018” наадмаас хүртсэн шагналынхаа 20 сая төгрөгөөр дөрвөн өнчин хүүхдэд хашаа, байшин худалдан авч өгч орон гэртэй болгож өгсөн юм.

 

 

Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. zaluu says

    iim gozgor ym tolgoi deereen deer ued mongol hatad tavidag baisan ymuu ?

  2. Zz says

    1 muu yashka

  3. Mongol xatan says

    Iim malgaitai gert orox gej balrax blgui kkk

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.