Холбоотой мэдээлэл
5 Comments
  1. Хайдо says

    Таны бичсэн зүйлийг зуун хувь дэмжиж байна.Өнөөдөр шу-ны хүрээлэнгүүдийн дэвшүүлсэн төслүүд хуучинаа давтсан үргэлжлүүсэн зүйл маш их байгаа нь цааш хөгжих замаа хааж ,дэлхийд 21-р зуунд гол анхааралаа хандуулж байгаа сэдвүүдийг дэвшүүлэхгүй амиа аргацааж,тэр чиглэлүүдэд хүмсээ одооноос бэлтгэхгүй байна.Харин докторын тоо эрс өсч байгаа боловч үр дүн харагдахгүй байна.Туршилт тавих нь бага болж комьпютерийн мэдээлэлээр тайлан тавих нь ихэсчээ.Патентийн газар мэрэгжлийн хүмүүс цөөн байгаа нь харамсалтай юм.

  2. болд says

    Загатанасан газар маажив. Үнэхээр үнэнийг өгүүлжээ. Гэхдээ нийгэмийн тогтолцоогоо өөрчлөөгүй цагт энэ бүхэн биелэх хэрэгжих ямарч боломж байхгүй гэдгийг та бүхэн маань ухаарна биз ээ. Ядаж л оюуны өмчийн газраа бүртгэлийн байгууллагын харьяанаас салгамаар байх юм.

  3. судлаач says

    Зөв асуудал хөндөж байна аа Ялангуяа нано технологи молекул биолог гэж хүний толгой эргүүлж их мөнгийг үрэн таран хийж эцэст нь ном хуулж зузаан цаас л хүлээлгэн өгч байна. БСШУЯ ны эрдмийн зөвлөл танил талдаа ШУТС аас санхүүжих төслийг өгч мөнгийг нь хувааж авч байна.

  4. Үнэ цэнэ says

    Монгол улс хөгжихгүй байгаа гол шалтгаан оюуны өмчийг үнэгүйдүүлдэгт байгаа юм. Монголчууд зүгээр л хэрэглэгчид. Хэн нэг нь нэг зүйл санаачилж хийвэл маргааш нь бүгд хуулж хийцгээнэ. Оюуны өмч хамгаалах, пантент энэ тэр гэдэг нь зүгээр л цаас, Хөгжилтэй орнуудад бол нэг санаа гаргаад эрхийг нь авчихвал бүх насаараа амьдралаа аваад явах хэмжээний хөрөнгөтэй боллоо гэсэн үг. Хууль эрх зүйн орчин нь маш сайн. Манайд бол огт байхгүй. Үйлдвэрлэгч орон болж чаддаггүй шалтгаан нь энэ юм.

  5. Anonymous says

    Би бол жирийн нэг шинжлэх ухааны сонин, шинэ ололтыг сонирхож байдаг нэгэн.Би гайхаад л байдаг байсан юм.Монголын төр барьж байгаа хүмүүс шийдвэр гаргахдаа эрдэмтэн судлаачдын дуу хоолой,судалгаа шинжилгээг яагаад ашигладаггүй юм бол гэж.Одоо энэ газар шороогоо ухаж төнхөөд эрдэс баялагын хуу хамаад байдаг. Байгаль дэлхий бий болоход илүүдсэн зүйл гэж байдаггүй л байх.Ямарч гэсэн гажуудал үүсэх л байх даа.Энэ талаар судалсан эрдэмтдийн судалгаа байдаг байлгүй.Тийм юмаа наад мулгуу нартаа хэлж өгч нийт ард түмний өмнө асуудал болгон тавих хэрэгтэй биз дээ.Юу болж байгаа нь ч мэдэгдэхгүй газар шороогоо ухаад л байвал зүгээр юм шиг байгаад байх юм.Наадуул чинь мөнгө л олж байвал газар хөдлөнө, дэлхий сүйрэх хэмжээнд хүрнэ гэдгийг бодох ч үгүй.Энэ аюулаас эрдэмтэн судлаачид та нар л аврах ёстой байхаа.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.