Окинавад цэргийн нисэх онгоцны буудлын барилгын ажлыг сэргээхээр төлөвлөж байна

Америкийн Зэвсэгт хүчнийхэнд зориулж Окинава аралд байгуулах нисэх онгоцны шинэ буудлын барилгын ажлыг Японы Засгийн газар ойрын хугацаанд сэргээхээр төлөвлөж байна. Энэ тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Такэши Ивая мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.

 

“Бид бэлтгэл ажлыг хангаж байна. Нисэх онгоцны буудал барих ажлыг сэргээх нь цаг агаарын нөхцөл зэргээс  шалтгаалах боловч аль болох яаралтай эхлүүлэхийг хичээж байна” гэж тэрбээр хэлсэн байна.

 

Окинавагийн эрх баригчид Хэноко хотын эрэг орчмын бүсэд нисэх онгоцны буудал барихад зориулж газар олгох шийдвэрээ наймдугаар сард цуцалжээ

 

Японы Тээврийн сайд Кэйити Ишиигийн мягмар гарагт мэдэгдсэнээр, Окинавагийн эрх баригчдын дээрх шийдвэрийг тус улсын Батлан хамгаалах яамны хүсэлтээр хүчингүй болгосон байна.

 

Окинава мужийн хүн ам шигүү суурьшсан Гинован хот дахь АНУ-ын цэргийн баазыг хаах шийдвэрийг Японы Засгийн газар бүр 20 гаруй жилийн өмнө гаргаж байв. Уг баазыг эхлээд Окинава мужаас гаргахаар төлөвлөж байсан боловч дараа нь арал дотроо Хэноко хотод шилжүүлэн байрлуулах, мөн үүний тулд тус хотод шинэ нисэх онгоцны буудал барих шийдвэрийг гаргажээ. Мужийн эрх баригчид оршин суугчдын санал хүсэлтэд тулгуурлан энэ шийдвэрийг эсэргүүцсэн боловч Японы төв Засгийн газар хүлээж аваагүй байна. 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …