“Талын түмэн адуу”-ны баяр болно

Монголчуудын нүүдэлчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, сурталчлан таниулах зорилго бүхий “Талын түмэн адуу” арга хэмжээ арваннэгдүгээр сарын 3,4-ний өдөр түүхэн аялал жуулчлалын бүс болох Хэнтий аймгийн Батноров суманд болно.

БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагын Газрын дэмжлэгтэйгээр Мөнх Харилцаа ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй энэ удаагийн Талын Түмэн Адуун төвөргөөнд улс, аймгийн зэрэг цолтой уяачид, залуу адуучид авхаалж самбаагаа сорих болно.

Хэнтий аймаг нь Монгол Улсын төдийгүй дэлхийн хэмжээний түүхт газар нутаг учир аялал жуулчлалын үйлчилгээ, дэд бүтцийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, байгалийн адал явдалт аялал, түүх соёлын аяллын төрлүүдийг нэгэн зэрэг хөгжүүлэх боломжтой нутаг юм.

Талын түмэн адуун төвөргөөний хөтөлбөрт:

-Адуучдын Хээрийн цайллага, адуун туувар
-“Торгон тар” богино зайн бооцоот уралдаан
-Нутаг усандаа алдартай хурдан адууны танилцуулга
-Адууны зүс нэршлийн танилцуулга
-Хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа
-Морьтон хүүхдийн парад, Хэнтийн Брэнд хүнсний үзэсгэлэн худалдаа
-Уран уургач шалгаруулах “Шургуу 2018” тэмцээн
-Эмнэг булгиулах тэмцээн
-Малчдын өвөлжөөтэй танилцах аялал
-Тал нутгийн тайга нохойн уралдаан, хийц шалгаруулалт
-Тожил хийцийн адууны тоноглол, дархан урлалын үзэсгэлэн
Талын түмэн адуу фото зургийн үзэсгэлэн,Баяр наадмын зочдод зориулсан урлагийн тоглолт зэрэг багтжээ.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …