Дональд Трампын “гүнж” 37 нас хүрлээ

Америкийн Нэгдсэн Улсын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трампын “гүнж” Иванка Трампын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1981 оны 10-р сарын 30-нд АНУ-ын Манхэнтэн дүүрэгт төржээ.

Иванка Трамп хамгийн баян, нөлөө бүхий гэр бүлд төрсөн учраас бусад хүүхдийн адил хүссэнээрээ амьдарч чаддаггүй байж. Зун бүр Чех рүү эмээ дээрээ очихоор явдаг байсан бөгөөд хүүхэд байхдаа Манхаттаны Чапин сургуульд суралцдаг байжээ. Гэхдээ эцэг эх нь салах хүртэл. Дональд Трамп Иванкаг 10 настай байхад нь ээж Ивана Зейницковагаас салжээ.

Тэрбээр 15настай байхдаа загварын салбарт хөл тавьж “Seventeen” сэтгүүлд гарч Tommy Hilfiger, Sassoon Jeans брэндийн нүүр царай болж, төд удалгүй “Versace” “Thierry Mugler” брэндийн загварын тайзнаа гарчээ.

Иванка 17 настайдаа ахлах сургуулиа онц дүнтэйгээр төгсөж Доналд Трампын зөвлөснөөр үл хөдлөх хөрөнгийн бизнесийн чиглэлээр суралцаж эхэлжээ. Тэр удалгүй гэр бүлийнхээ бизнест эргэлт буцалтгүй хөл тавьжээ.

Иванка 2007 онд нөхөр болох Жаред Кашертай танилцаж байжээ. Тэд 2009 онд гэрлэж өдгөө гурван хүүхэдтэй.

Америкийн ерөнхийлөгчийн карьерыг дээшлүүлэхийн төлөө их ажилласан бөгөөд зарим компанит ажлынх нь ард байсан хүн бол Иванка юм. Ялангуяа залуучууд Дональд Трампыг дэмжихэд тэрээр их үүрэг гүйцэтгэсэн юм.

Санал болгох мэдээ

Халиа тошин үүссэн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж …