Б.Шоовдор хүрэл медалийн төлөө барилдана

Унгарын Будапешт хотноо  болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдана. Өнөөдрийн барилдаан Улаанбаатар хотын цагаар 16:00-с эхэлнэ.

Монгол Улсын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Азийн АШТ-ийн мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор хүрэл медалийн төлөө барилдана.

Тэрбээр АНУ, Энэтхэгийг бөхчүүдийн ялж, шөвгийн наймд үлдсэн ч хагас шигшээд 2014, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын аварга Туркийн бөх Элиф Есилирмакад 11:1-ээр ялагдсанаар медалийн төлөө барилдахаар үлдлээ.

 

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …