Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад ослоор нас барлаа

Булган аймгийн Орхон сум хоёрдугаар баг Овоотын хөтөл гэх газарт Toyota Prado маркийн авто машин онхолдож нэг хүн нас барсан хэргийн тухай дуудлага 2018 оны 10-р сарын 14-ны өдрийн 01:23 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Талийгаач нь Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга байв. Тэрээр Эрдэнэт хотод очиж тайлбар авахаар явж байсан бөгөөд хавтаст хэргүүдээ цүнхлэн албаны машинтай явж байхдаа осолдсон байна. Харин цагдаагийн үхлийн тухай амиа хорлолт байсан, Х.Бат-Ялалт тэргүүтэй хүмүүс сэтгэл санааны хямралд оруулсан, золгүй тохиолдол байсан гэх мэтээр олон таамаг хөвөрч байсан юм. Олон таамгийн аль нь зөв болох, талийгаач ямар хүн байсан зэргийг тодруулахаар бид Булган аймгийн Гурванбулаг суманд ажиллаа.

Булган аймгийн Гурванбулаг суманд биднийг очиход цоожтой кабон угтсан юм. Учрыг нь тодруулахад тус сумын цагдаа нь чөлөө авсан, харин хэсгийн төлөөлөгч өөд болсон болохоор зэргэлдээ сумын цагдаа нар ээлжээр тус суманд ажиллаж байгааг хэлсэн юм. Бид талийгаачийн хувийн байдлын талаар тус сумын оршин суугчидтай уулзахад зарчимч, нямбай хүн байсан гэдгийг хэлж байлаа.

Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга А.Эрдэнэбулган: Талийгаач Мөнхтулга 2018 оны 6 сараас манай суманд томилогдож ирж ажилласан. Ажиллаж байх хугацаандаа хамтарч ажиллахад эвсэг, ажилдаа шударга хүмүүстэй харьцах харьцаа нь эерэг залуу байсан даа. Энэ сарын 14 ны өглөө аваарт ороод нас барлаа гэдгийг сонссон. Нарийн сайн мэдэхгүй байна. Аймаг руу албаны ажилтай явлаа гээд л явсан.

Суманд цагдан хорих байр гэж байхгүй. Хөдөөгийн ямар ч суманд цагдан хорих байр байдаггүй. Гэхдээ суманд ажиллах цагдаагийн албан хаагчийн амьдрах орчин, ажиллах нөхцөл бололцоог сайжруулахад цагдаагийн байгууллага болон сум орон нутгаас анхаарч хамтарч ажилладаг. Цагдаагийн байгууллагын зүгээс ажиллаж, амьдрах байраар хангасан. Харин бид ажиллах нөхцөл бололцоог нь хангаж ажил үүргээ гүйцэтгэхэд нь зориулан орон нутгийн хөгжлийн сангаас автомашин авч өгсөн. Сумын төвийг камержуулах ажлыг хийсэн. Согтуурлын зэрэг тогтоох багаж, торгуулийн хуудас хэвлэдэг машин зэргээр бүрэн хангаж өгсөн.

Х.Бат-Ялалт гэдэг хүн 10 сарын 1-нд энүүгээр ирсэн. Ирж надтай уулзсан. Хулгайн хэргээр шалгагдаж байгаа хүн өөрөө гомдол гаргасан гомдлын мөрөөр ирж байна гэж танилцуулсан. Өөрийгөө ТББ-ын тэргүүн гэж байсан.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд …