Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулжээ

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан өнгөрсөн баасан гаригт (2018.10.19) боллоо. Хуралдаанаар 19 шүүгчид холбогдох 13 гомдол хэлэлцсэн байна. Улмаар 5 шүүгчид сануулах, 1 шүүгчид огцруулах, 1 шүүгчид 2 сар цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Харин 3 шүүгчид холбогдох 1 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталж, 5 шүүгчид холбогдох 4 гомдлыг хойшлуулж шийдвэрлэлээ гэж шүүхийн ёс зүйн хорооны ажлын албанаас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …