Г. Ариунбаатар АСЕМ-ийн соёлын фестивалийн тайзнаа дууллаа

Бельги улсын Брюссель хотноо болж буй АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтын соёл урлагийн фестивальд Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хааны одонт дуучин Г.Ариунбаатар уригдан оролцож өчигдөр /2018.10.19/Брюсель хотын Fine art centre-ийн Salon Europa танхимд ая дуугаа өргөжээ.

Тэрбээр Шубертийн “Standchen”/1828/, П.И.Чайковскийн “Non but the lonely Heart” /1869/ зэрэг дэлхийн сонгодог бүтээлүүд, мөн Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг”, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Чиний нулимс” зэрэг дууг дуулсан байна.

 

 

Санал болгох мэдээ

“Art week-2024” дүрслэх урлагийн долоо хоног арга хэмжээ зохион байгуулагдана

Дүрслэх урлагийн 7 хоног-“Art week” арга хэмжээ нь 2021 оноос Соёлын яамны санаачилгаар Соёлын бүтээлч …