“Ээжийн цэнхэр нутаг” хандивын тоглолт болно

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уугуул “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Баттөрийн Мягмаржав “Ээжийн цэнхэр нутаг” уран бүтээлийн тоглолтоо хийхээр болжээ. Харамсалтай нь яруу найрагчийн маань энэхүү тоглолт хандивын тоглолт бөгөөд тэрээр хүндээр өвдсөн байгаа ажээ.

Тоглолт ирэх сарын 14-ний өдөр “UB PALACE-ийн концертийн их танхимд болох бөгөөд тоглолтонд МУГЖ Ө.Уянга, С.Батсүх нарын уран бүтээлчид дуугаа өргөх бол Монголын утга зохиолд “90-ээд оныхон” хэмээн өөрсдийгөө дархалж чадсан түүний үеийнхэн болох Төрийн шагналт Ц.Бавуудорж, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулан тэргүүтэй яруу найрагчид оролцох ажээ. Тоглолтыг “Хөвсгөл нэг үе” клубээс санаачлан зохион байгуулж байгаа юм. Та бүхэн яруу найрагчийн эмчилгээнд хандив өргөхийг хүсвэл 8811-7357, 9991-9021, 8871-5199 дугаарын утсаар холбогдон тоглолтынх нь билетийг захиалан аваарай.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.