Жүжигчин Б. Цэцэг СТА боллоо

Жүжигчин Б.Цэцэг “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа.Тэрбээр өчигдөр /2018.10.19/ нээлтээ хийсэн “Mongolian Connection” уран сайхны киноны нээлтийн ёслолын үеэр ийнхүү энгэрээ мялаалгасан юм. МУСТА Б. Цэцэг “Mongolian Connection” уран сайхны кинонд Хулангийн дүрийг бүтээжээ.

“Mongolian Connection” уран сайхны кинонд Хулан гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн МУСТА жүжигчин Б.Цэцэг “Mongolian Connection кино маань уран бүтээлчдийн чадварыг шалгасан бүтээл болсон. Тус кинонд тоглосон нь нэр төрийн хэрэг байлаа. Кинонд ганцхан эмэгтэй тоглодог. Энэ нь Хулан гэх эмэгтэй дүр юм” гэсэн юм.

Жүжигчин Б. Цэцэг “Хадаг” “Хөөрхөн шулам” уран сайхны кино, Никитон хамтлагийн “Үүлэн үст” дууны клипинд тоглож байсан билээ.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …