Алдарт бөх Шохей Оно үндэсний бөхөөр барилдав

Японы шилдэг жүдочдын нэг Шохей Оно Монголд ирээд байна. “Рио 2016” олимпийн наадмын алтан медальт, 2013, 2015 оны дэлхийн аварга Шохей Оно өнгөрөгч наймдугаар сард Индонезид болсон Азийн наадамд түрүүлсэн билээ. Энэ жил 26 настай тэрбээр жүдо бөхийн 73 кг-ын жинд барилддаг юм.

Тэрбээр энэ сарын 18-нд  болсон “Увс нуур” дэвжээний бэлтгэлтэй  танилцсанаас гадна бөхийн өмсгөл өмсөж, үндэсний бөхийн бэлтгэл хийжээ.

 

 

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …