Дуучин Эгшиглэн буруугүй нь тогтоогдож, Iсe топ-ийн Коби ял авчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ice top хамтлагийн дуучин Коби буюу С. Чулуунбаярт нэг жилийн хорих ял оноожээ.Түүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм. Түүнийг өнгөрсөн тавдугаар сард баривчилсан бөгөөд батлан даалтад гадуур байцаасан байдаг.

Харин дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа тухайн үед С.Чулуунбаяртай хамт байсан ч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис ашиглаагүй, энэ хэрэгт хамааралгүй болох нь тогтоогджээ. Иймд Т.Болортуяад холбогдох үйлдлийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон байна.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …