Өсвөрийн дэлхийн аварга Э. Лхагвадулам Синьхуа Агентлагт ярилцлага өгчээ

Өсвөрийн дэлхийн аварга, дэлхийн 10 дээд амжилтыг эзэмшигч Э.Лхагвадулам Хятадын хэвлэл мэдээллийн хамгийн том байгууллага болох Синьхуа Агентлагт өнөөдөр ярилцлага өгчээ.

Тодруулбал, Синьхуа Агентлагаас өмнө нь Монголын Оюун Ухааны Академийн тамирчдын олон улсад гаргаж буй амжилт болон сүүлийн гурван жил Хятад улсад зохиогдсон бүх тэмцээний аваргаар тодорсон үйл явдлыг онцлоод ярилцлага хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Ийнхүү Синьхуа Агентлагийн хүсэлтийг хүлээн авч Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар, Өсвөрийн дэлхийн аварга, дэлхийн 10 дээд амжилтыг эзэмшигч Э.Лхагвадулам нар ярилцлага өгсөн тухай Монголын Оюун Ухааны академиас мэдээллээ.

Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам өнгөрсөн наймдугаар сарын 25, 26-нд Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдсан Ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд 5 минутын “Хоёртын тоолол” төрөлд 1251 цифр тогтоон өмнө нь өөрийн эзэмшиж байсан 1179 цифрийн амжилтаа ахиулан дэлхийн рекорд шинэчилсэн. Мөн нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 17,83 секундэд тогтоон өсвөр насны дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …