“Miss International- 2018” тэмцээнд оролцох Б. Мөнхчимэг Япон улсыг зорилоо

58 дахь удаагийн “Miss International-2018” олон улсын миссийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох Б. Мөнхчимэг өнөөдөр /2018.10.19/ Япон улсыг зорилоо.

Дэлхийн хамгийн том гурван миссийн тэмцээний нэг болох “Miss International- 2018” тэмцээн албан ёсоор маргааш буюу 10-р сарын 20-нд Япон Улсын Токио хотод эхэлнэ.

“Miss International-2018” тэмцээний финалын шатны шалгаруулалт ирэх арваннэгдүгээр сарын 9-ны өдөр Япон улсын Токио хотноо болох юм.

Missology.org сайт Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Б. Мөнхчимэгийг хамгийн залуу,өндөр миссүүдийн нэгээр онцолсон байна.

“Miss International-2018” олон улсын миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй 19 настай Б. Мөнхчимэг өнгөрсөн зургадугаар сарын 11-нд болсон “Miss Mongolia-2018”наадмын ялагчаар тодорч Япон улсад зохиогдох “Miss International- 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзнээр шалгарсан юм.

Тэрбээр Андра агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд Шинэ Монгол Коосэн сургуулийн 5-р курст химийн инженерийн чиглэлээр суралцдаг аж.

“Miss International-2018” олон улсын миссийн тэмцээнд оролцож буй Б. Мөнхчимэгийг дэмжихийг хүсвэл энэхүү https://www.facebook.com/Miss.International.bp/photos/a.2088023234581917/2099060160144891/?type=3&__xts__[0]=68.ARAQSJXv8_kJ6yel_BX9FKrkPUD7QzR__SQnHxmE-5PWxWeA4W6r_twfhhrhzWTQrHcSrftP0_z80ioQkKDDk9EX2p1CcSczj_DKm32WvDcyBTaHaq0b1KA8LWsWyiCwD6TxOh7PkJ2verH8d-nxm88VkMKou8FsXwtBFp3z2NSuREHbB59ocKp5QhM91NtF40NsccepwWU&__tn__=-UK-R фэйсбүүк хуудсыг даган Б. Мөнхчимэгийн  зураг дээр  лайк, шейр хийж Mongolia гэж comment бичээрэй.

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …