Ажилчдынхаа цалингийн нэмэгдлийг хассан ХӨСҮТ-ийн захиралд Засгийн газар ямар хариуцлага тооцох вэ?

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн ажиллаж байна

Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай”   264 дүгээр тогтоолоор багш эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлсэнд уг салбарын хамт олон талархан хүлээж авсан.

Гэтэл Засгийн Газрын шийдвэрийг эсэргүүцэж энэ байгууллагыг 14 жил удирдсан ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нь төвийн нийт 700 гаруй эмч ажилчдынхаа цалин нэмэх нь битгийн хэл харин эсрэгээр нь 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгох 8%-ийн нэмэгдлийг өгөлгүй, харин ч бүр сарын цалинг нь дунджаар 90-240 мянгаар буулгах шийдвэрийг гаргаж сая 10 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж эхлэн хамт олныхоо дургүйцлийг хүргэн, эмч ажилчдаа жагсаал цуглаан хийхэд хүргэжээ.

Уг нь Монгол улсын Засгийн Газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн “Төрийн зарим албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” 75 дугаар тогтоол, 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “ Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийн шинэчлэн тогтоол тухай” 332 дугаар тогтоолоор тус тус шинэчлэн баталсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй хүн атал өөрөө дур мэдэн нэмсэн гэж тайлбарлаж байгаа юу гэж ойлгох ухвар мөчид тэнэг хүний үйлдэл гэхээс өөр юу гэхэв.

Д.Нямхүү нь эмч нарын яриан дээр С.Ламбаагийн хүч буянаар 2014 онд би та нарын цалинг 2 удаа нэмсэн бусад эмнэлэг нэмээгүй байхад би дур мэдэн нэмсэн та нар ингэсэнд баярлаж, бахархаж яв гэж доромжилжээ. Тэр илүү авах гээд байгаа цалингаа цалин нэмнэ гэж шоудсан Д.Сарангэрэл, У.Хүрэлсүх нараасаа аваарай гэжээ. Түүнчлэн манай байгууллага маш их өртэй түүнийгээ төлнө гэж хэлсэн ба энэ нь байгууллагын удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болсон атал мөрөөрөө ажлаа хийгээд зүтгэж яваа эмч ажилчид энэ өрийг тохоон нялзааж байгааг юу гэж ойлгох вэ?

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Emch says

    Tom embelgiin dargaar udsan Tumurbaatar Byamvadorj Nyamhuu Nasantsengel Enhtur narig ATG shalgah ni zuv. Ers bayjssn. ue ueiin saiduudiig awilgaldaad garshchihssn. Bugd said boloh huseltei. Yu chbhiihees butsahgui denduu idsen nuhduud

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.