“Miss Universe Mongolia” тэмцээнд Б. Солонго ТОП-10-д шалгарчээ

Монголд анх удаа зохион байгуулсан “Miss Universe Mongolia” тэмцээний шалгаруулалт өчигдөр /2018.10.17/ Корпорейт Конвеншн Центрт болж үндэсний ялагчаа тодрууллаа.
Тус тэмцээнд трансжендер мисс Б. Солонго амжилттай оролцож “Топ 10” оролцогчийн нэгээр шалгарчээ.

Тэрбээр фото мисс, шилдэг ярилцлага зэрэг номинацийн шилдэг тавд шалгарсан юм.Б.Солонго өдгөө 25 настай МУИС-д Реклам, сурталчилгааны менежмент мэргэжлээр төгссөн  төдийгүй англи хэлтэй аж.

“Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар Дэлгэржавын Долгион түрүүлж, тэргүүн шагналын титэм хүртэв.
Уралдааны дэд байрт “Мисс Монголиа-2010” уралдааны дэд байрын эзэн, “Дэлхийн мисс”-ийн 2014 оны шалгаруулалтад эх орноо төлөөлөн оролцож байсан Т.Батцэцэг шалгарлаа.

67 жилийн түүхтэй “Miss Universe” тэмцээн дэлхийн хамгийн ардчилсан шалгууртай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг байдлаараа бусад ижил төрлийн тэмцээнүүдээс ялгардаг юм.
Тухайлбал, энэ жил уралдааны түүхэнд анх удаа Испани улсыг төлөөлж Анжела Понсе гэх трансжендер бүсгүй 90 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр сонгогдсон.
“Miss Universe”тэмцээний финалын шатны шалгаруулалт ирэх арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдана.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …