Хүчгүй төрийн “гар мухар” цагдаа

Төр өөрөө хүчтэй байх ёстой, төрийн хүч хуулиар, бас хуулийг хэрэгжүүлэгч цагдаагаар илэрдэг.

Тэгвэл өнөөдөр төрийн хуулийг сахиулагч цагдаагийн албан хаагчийг хэн дуртай нь цагдаад хараадаг, хууль ёсны хүрээнд тавьсан шаардлагыг нь биелүүлдэггүй, тэр бүү хэл биед нь халддаг, амь насанд нь заналхийлдэг явдал жирийн үзэгдэл боллоо.

Гэтэл үнэндээ бидний сайн мэддэг Орос, Хятад улс, цаашлаад Америк улс болон Европын аль улсад Цагдаагийн тавьсан шаардлагыг  иргэд нь хууль мэт хүлээж авдаг. Хэрэв цагдаагийн шаардлагыг эс биелүүлэх, эсэргүүцсэн тохиолдолд цагдаа нь галт зэвсэгийг  эсэргүүцэгч иргэний эсрэг хэрэглэх эрхтэй. Иргэд нь үүнийг мэддэг болохоор Цагдаагийн шаардлагыг биелүүлж харилцдаг.

Та ОХУ-д  АКА-47 үүрсэн цагдаа нар гудамжинд үүрэг гүйцэтгэдэг бол АНУ-д ташаандаа гар буу зүүсэн, мөн бүрэн техник тоноглолтой цагдаатай та тааралдана.

Харин Монголын цагдаа сайндаа л хаймран бороохойтой. Тиймдээ ч хэн дуртай нь цагдаад элдвээр хараана, загнана, зандчина, бүр зодно, амь насанд нь халдана. Хууль сахиулагч нарт эсэргүүцэгч иргэний  эсрэг хэрэглэх галт зэвсэг биш юмаа гэхэд хийн гар буу, үгүй ядаж цахилгаан бороохой ч байхгүй. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн  үед  Цагдаа нарт цахилгаан бороохой олгож эхэлсэн боловч, төд удалгүй иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн гэх иргэний гомдлоор буцааж татсан. Зүй нь бол иргэн хууль зөрчихгүй бол, ажил үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн шаардлагыг биелүүлчихдэг бол цагдаа тэдний эсрэг хүч хэрэглэх шаардлага гарахгүйсэн.

Монголчуудыг ямаан омогтой гэдэг. Тэдний ямаан омгийг дарах сүр бол цагдаа нарт олгох техник хэрэгсэл байх ёстой. Үгүй ядаж цахилгаан бороохой, цаашлаад ташаандаа гар /хийн буу байсан ч болох/ буутай цагдаа руу ямаан омогтой зөрчил гаргагч дээрэлхэж хандаад байхгүй л болов уу.

Өчигдөрхөн автомашин унаж  явсан хоёр  гэмт хэрэгтнийг зогсоох шаардлага тавьсан цагдаагийн  албан хаагчийн шаардлагыг эсэргүүцэж, түүнийг  автомашинаар чирсний улмаас хүнд гэмтэл авч өнөөдөр  амь насаа алдлаа.

Одоогоос 10 жилийн өмнө болсон 7 сарын 1-ний нийтийг хамарсан үймээний үйл явдал тохиолдоход хамгаалалтын зориулалттай  ганц ч техник  машингүй цагдаа нар үймээн гаргагчидыг гар хоосон зохицуулах гэж оролдоод өөрсдийн эрүүл мэндээрээ хохирсон. Үүнээс сургамж авсан  Монголын төр  удалгүй олон нийтийн үймээнд хэрэглэхүйц зориулалтын хуягласан  хэд хэдэн авто техниктэй болсон.

Одоо харин цагдаа нартаа ядаж цахилгаан бороохой, цаашлаад хийн гар буу олгох цаг болжээ. Хуульгүй мэт амьдарч, хууль дүрмийг зөрчин, дур зоргоороо авирлаж байгаа “хүн адгуус” нарт төр төмөр нүүрээ төрийн цагдаагаараа дамжуулан үзүүлэх цаг болжээ.

А.Галт

Холбоотой мэдээлэл
23 Comments
  1. myagmar says

    Yag unen ulsiig monhooh 1r nohcol toriig huchgyu bolgoh yag onoodor tor huchgyu bna toriin bih omchig ardchilaliinhan zugeer l awchihsan onoogor battulgaa elbegdorj twrguutei ta mar bayajij ulsaa huchgyu bolgoj mohooson ur dun n toriin cagdaa magadhyu ta nariin gar hol bolson deeremchded aluullaa ta mar medeej bayarlaj bgaa ta nariin ard ih gurnii darangyu bodlogo bii ta nar ter hariinhinii daramgyulagchdiin moroodol uuer daalgawariig toriin cagdaahaar bieluullee ta nart har tamhitai mongo ogno ta nar tuundee hordoj uhne

  2. зочин says

    Хууль ёсны шаардлага тавьсан цагдааг эсэргүүцсэн этгээдийг навсайтал бороохойдож, аргаүй үед бууддаг цагдаатай болох юм бол доо. Цагдаа буу хэрэглэх мэдлэг, чадвар, дадал, ёс зүйтэй байх ёстой. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол америкийн цагдаа нар шиг борчуудыг буудаад эхлэх байлгүй. Монголын уул уурхай газар шороог эзэлсэн хамгаалагч нэртэй, гадны гар хөл болсон монголчуудыг гар нүцгэн ард түмэн яаж ч чадахгүй дээрэлхүүлж нутаг орноо цөлмүүлж байна. Төр засаг үүнийг яаж шийдэх юм.

  3. ard says

    болж болж нохойнд барьдаг моднуудийг ингэх хэрэгтэй

  4. 3 says

    ZA NUGUU HUJAA BARILGACHIND OCHOOD TOLGOIGOO HAGA TSOHIULDAG ARIIN HAALGANI HUDUUNII HALTAR TSAGDAANUUD BUU TARAAGAAD UGCHIVUL HARAGDSAN BOLGONOO BUUDAAD SAIHAN YUM BOLNODOO

  5. Anonymous says

    HARIN CH IH YUMAAR HANGAGDSAN ORKUUD

    1. DARK says

      чамд ямар нэгэн аюул тулгарвал гар хоосон цагдаа ирээд танд туслах уу.

  6. зочин says

    цагдаа ажлааа сайн хийж байсан бол энэ нөхрийг эрт бариад шоронд хийх байлаа Цагдаа нарт буу боройхоо бариулвал ардуудаа алаад дууснаа олон хшнийг эрүүлжүүлхэд учрын олсон шүү

  7. иргэн says

    Нэн яаралтай цагдаагаа зэвсэглэх хэрэгтэй Тэгэхгүй бол тэнэг оркууд гэмт хэрг үйлдэх нь ихсэнэ шүү дээ

  8. золоо says

    Төр хүчгүй байгаагийн л шинж байна даа…Зүгээр ү цагдааг зодож байна ш дээ….Ядаж хийн буу цахилгаан бороохойтой бол ….

    1. Kkk says

      NAAD ZODSON CHINII HAIRTAI DURTAI BUH ENE JILIIN AVRAGA SHUUDEE HAJUUDAH NI AAV NI GEJAAGAA TSAGDAANUUD CHINI UURSDUU BUH IH DEMJDEG GESEN

  9. Anonymous says

    АЖИЛАА ХИИДЭГ НЭГ Л ХОХИРСОН ХАРАМСАЛТАЙ.МАНАН ХУЖАА ГАРЫН ЛУЙВАР ХУЛГАЙН ТӨРД ХУДАЛДАГСАН ЦАГДАА ДҮҮРЭН БАЙНА .

  10. Anonymous says

    МОНГОЛЫН ЦАГДААД ХЭЗЭЭ Ч ХИЙН БУУ БОЛОН ЦАХИЛГААН БОРООХОЙ ӨГЧ БОЛОХГҮЙ ХАРИН ХАМГААЛАХ ХИЙ ӨГЧ БОЛНО.ИХ ЯМААН ОМОГТОЙ ХҮНГҮЙ ГАЗАР ДУРААРАА АВИРЛАДАГШҮҮДЭЭ ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНД, ҮҮНИЙГ АРД ТҮМЭН БҮГД МЭДНЭ ???????

  11. Anonymous says

    bariwchlaad yaaxuu dee 1 tom drga ni awaad l garna bzde xa xa

  12. Anonymous says

    mongoliin tsagdaa bol bugd awilga huurnuud hohi chin

  13. Anonymous says

    Буу өгч болохгүй тийм ёс зүй монголын цагдаад байхгүй .

  14. ыы says

    Буу өгч болохгүй тийм ёс зүй монголын цагдаад байхгүй .

  15. Kkk says

    NADAD BUU BAISAN BOL 2UULANG NI UVDUG SUDUULJAAGAAD DAGZRUU NI SAIHAN BUUDAHGUIYU

  16. зочин says

    АНУ-н ардчлал цагдаагийн буугаар л хэрэгждэг. Жилдээ 700-1000 орчим хүн цагдаад буудуулж үхдгээс нилээд нь огт зэвсэггүй хүүхэд ч байсан тохиол олон. 15 настай гар хоосон хар хүүг буудаж алсан цагдаагаа эсэргүүцэж Фэргүсэн хотыг шатаах дөхсөн ч хууль нь хэвээр алсан цаггдаа зүгээр л өнгөрсөн байгаа. Манайх шиг дарга баячуулддолигнодог муусайн долдойнуудыг ганцыг нь буудахад л бусад нь нам болно. Дарга сайд нар бол яршиг л байна. ЦАгдаад л эрх өг. Нямдоржийн нутгийн бөх Намсрайжав Хүү Батсуурьтайгаа нийлж цагдааг хүндээр гэмтээн зодоод 18 сарын тэнсэн аваад л өнгөрөх нь ердийн үзэгдэл боллоо. Манай шүүх, хууль ийм болтлоо доройтоход хүрчээ.

  17. Иргэн says

    Одоо үүргээ гүйцэтгэж яваад амиа эх орныхоо төлөө, ард түмнийхээ амгалан тайван байдлын төлөө өргөсөн энэ хүүгийн гэр бүлд нь нөгөө наадмаар бөхчүүдэд тараадаг байрнаасаа өгөөд, эцэг эхээс нь Нямдорж гуай биечлэн очиж уучлалт гуйх хэрэгтэй!

    1. зочин says

      n

  18. зочин says

    энэ саналыг дэмжиж байна

  19. Х. Гүнчин-Иш says

    Энэ их өрөөсгөл нийтлэл юм. Уг нийтлэлийг их хайнга, гарч болох үр дагаварыг бодолгүй сэтгэл хөдлөлөөрөө бичсэн нь онцгүй юм.
    Гэхдээ хамгийн харамсалтай нь нэг цагдаагийн албан хаагчын амь нас, нэг өрх айлын амьдралын баталгаа бусдын гарт хөнөөгдөж байж тэр аюултай гэмт хэрэгтнүүдийг барьсан явдал. Энэ эрэлхэг цагдааг үүрд дурсан яваасай !

  20. зочин says

    аюултай гэмт хэрэгтэнтэй тэмцэн эсэргүүцэх эрх зүйн чадамжгүй байлгах МАНАН мафийн гол зарчим гэмт хэрэгтэн зэвсэгтэй цагдаа гар хоосон инээдтэй юм

Reply To зочин
Cancel Reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.