Соёлын өвийн дархлааны өнөөгийн байдлын талаар хэлэлцэнэ

БСШУСЯ-ны дэмжлэг, Соёл, урлагийн газраас санаачлан “Даяаршлын түрлэг дэх Монгол соёлын өвийн дархлаа” анхдугаар зөвлөгөөнийг энэ сарын 17-18-нд Улаанбаатар хотод зохион байгуулна.

Монгол  соёлын өвийн дархлааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг хэлэлцэж,  цаашид бодлого, хэрэгжилтэд анхаарахад уг зөвлөгөөний зорилго оршино.  Мөн Монгол соёлын өвийг цогц байдлаар анх авч үзэж байгаа нь урьд өмнө хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдээс онцлог юм.

Зөвлөгөөнд Боловсрол, соёл урлагийн газрын дарга, соёл, урлаг хариуцсан мэргэжилтэн, улс, орон нутгийн музейн захирал, зарим номын сангийн захирал, эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, соёлын өв хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдсэн 250 гаруй төлөөлөгч оролцоно.

Техник, технологийн үсрэнгүй хөгжлийн нөлөөнд дэлхий ертөнц даяаршин буй өнөө цагт Монгол угсаатан оршин байхын үндэс “Соёлын өвийн дархлаа”-ны асуудлыг төрийн захиргаа, төрийн болон мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн судлаачдын түвшинд анхааран зөвлөлдөж, дүгнэх шаардлага бий болсон. Монгол соёл өвийн тулгамдсан асуудлаар зохион байгуулж буй энэхүү анхдугаар зөвлөгөөнд оролцогчдын хэлсэн санал, дэвшүүлсэн санаа бүхэн соёлын өвийг хадгалж хамгаалах, ашиглах, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр байх болно. Мөн өвөг дээдсийнхээ үлдээсэн түүх соёлын өвд хүндэтгэлтэй хандаж, олон арга хэлбэрээр хайрлан хамгаалж хойч үедээ бүрэн бүтнээр нь өвлүүлэн үлдээх явдал бол өнөөгийн Монголчууд бидний эрхэм үүрэг гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …