Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал талаас цугларсан аж. Монголын мяндагтан том лам нар ийнхүү шавсан учраас тус нутгийнхан “10-р Богдын хойд дүр манай аймгаас тодрох нь” хэмээн шивэр авир хийж байжээ. Гэтэл үнэндээ 10-р Богдын хойд дүрийг тодруулах асуудал Хятадын шашны хэрэг эрхлэх газрын зүгээс тун их саад тотгортой учраад байгаа юм байна. Тэд Түвдийн 14-р Далай ламын тодруулсан хүүхдийг 10-р Богд хэмээн огт хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Иймээс монгол лам нар маань юуны өмнө Монголын шашны асуудлыг толгой мэдэн шийдэх эрх мэдэл бүхий хүн олж тодруулаад дараа нь Жавзундамба хутагтын 10-р дүрийг өөрсдөө мэдэж сууринд нь залах нь зөв гэж ярилцжээ. Гэвч өнөөдөр Чойжамц хамбаас өөр нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон хамба байхгүй, хэдийгээр сүүлийн үед тодорсон олон хутагт хувилгаад цөөнгүй байгаа ч зарим нь цэргийн гэгээнтэн болох зэргээр нэр сүрээ цөвтүүлсэн учир Гандантэгчинлэн хийдийн тэргүүнээ өөд нь татая хэмээн шийдсэн байна.

Ингээд Сүхбаатар аймгийн иргэдийн хурлын танхимд хуралдаж Гандантэгчинлэн хийдийн хамба лам Бүхэл овгийн Д.Чойжамцыг Монголын Бурханы Шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүдийн нийт 99 хувийн саналаар Хамба Номун хаан цолоор өргөмжлөн Монголын бурханы шашны хаанаар батламжилсан байна.

Хамба Номун хаан гэдэг нь ямар учиртай цол өргөмжлөл болохыг судалж үзвэл одоогоос 2500 жилийн тэртээ Будда Шагжамуни “Тас цогцолсон” хэмээх ууланд Пражнапармита буюу билэг бармидын номыг номлож байх үедээ нэгэн агшин дотор хоёр газар зэрэг ном номлосон гэх түүхтэй холбогддог юм байна. Бурхан багш “Тас цогцолсон” хэмээх ууланд билэг барамидын номыг номлож байх үест Шамбалын орноос Жамбалдагва хэмээх хаантан замбулинд морилон ирж, өмнөд Энэтхэгийн Балдан Дэпүн балгасанд бурхан багшаас дүйнхор бурханы эш бошгыг авч дээд Шамбалын орондоо буцан очиж Шамбалын орны шашин төрийн хэргийг хослон барих долоон их Номун хаан болсоноор Номйун хаан хэмээх цол гуншин анхлан бий болсон гэж Буддын шашны судар номонд бичсэн байдаг аж.

Үүний дараагаар эртний Энэтхэг оронд даян Чойжил Нянанмэд буюу Ашока хаан Энэтхэгийн Номун хаан болон өргөмжлөгджээ. Энэтхэг, Түвд, Монгол гурван улсыг буддын шашинтнууд “Номт шүтэн барилдлагатай их гурван улс” гэж нэрийддэг бөгөөд Түвдэд төр, шашны хэргийг эрхлэх Соронзон Гомбо хааныг Номун хаан болгон өргөмжилж байсан түүхтэй юм байна. Үүний дараа Монгол оронд Хамба Номун хаан цол хэргэмийг бий болгож байсан төдийгүй 8-р Богд Жавзундамба хутагтыг Наран гэрэлт, Түмэн наст Хамба Номун хаанаар өргөмжлөн он тооллыг олноо өргөгдсөн хэмээн нэрлэж эхэлжээ.

Харин Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамцыг Монголын Бурханы Шашны Хамба Номун хаан цолоор өргөмжлөн батламжилсан явдал нь түүхэн уламжлалт зан үйлийг сэргээн хэрэгжүүлэх, Монгол улсын шинэ цагийн хааны билэг дэмбэрэлийг илэрхийлсэн үйл хэрэг гэж Монголын Бурханы Шашинтны төвийн тэргүүн лам нар тайлбарлаж байна. Хуучин цагт хүрээний Хамба номун хааны эрх ямба нь нэлээд өргөн дэлгэр байжээ. Хутагт хувилгаадын явдал суудал бүх эрх үүргийг мэдэж шийддэг байсан аж. Тиймээс эдүгээ цагт тодорсон Хамба Номун хаан Д.Чойжамц 10-р Богд Жавзундамбыг тодруулахаас эхлээд Монголд тодорсон бүх хутагт хувилгаадын эрх ямбыг гүйцэлдүүлэн нэгтгэн захирах эрх мэдэлтэй юм байна. Өөрөөр хэлбэл Далай ламын зүгээс хутагт хувилгаан тодруулдаг байсан явдлыг үгүй хийж, Түвдээс хамааралгүй болгож байгаа юм байна.

Монголчууд Монголынхоо бүх шашны асуудлыг дотооддоо шийдэхээр болж байгаа ажээ. Ардын хувьсгалаас хойш анх удаа шинэ цагийн Монгол оронд Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц Монгол улсын шашны хэргийг шийдвэрлэх Хамба Номун хаанаар өргөмжлөгдөж, Монголын шашны бүхий л асуудлыг шийдвэрлэн гүйцэтгэхээр болжээ хэмээн ойлгож болно. Манай мяндагтан лам нар “Монголын ард түмэн нэгэнт шинэ хаантай учран золгосон тул төр засгийн удирдлагууд маань шинэ Хамба Номун хааныг албан ёсоор баталгаажуулан ёслол төгөлдөр сэнтийд нь залах цаг хугацааг товлох биз ээ. Өнөө цагт уламжлалт ёс зан заншлаа умартан гээж нийгмийн ёс зүйгүй үйлдлүүд хэт их газар авч байгаа учир хуучин цагийн түүхэн уламжлалаа баримтлан Хамба Номун хаантай болж байгаа нь сайн хэрэг.

Ирээдүй залуу хойч үеийнхэн маань монгол ёс заншил, түүх соёлоо эрхэмлэн дээдэлж сурч судлан хүмүүнлэг нийгэм бий болгоно гэж итгэж байна. Нийгмийн сэтгэл зүйг шинэ хандлага руу чиглүүлсэн утга учиртай арга хэмжээ болсон” гэж онцлон тэмдэглэж байна. Монголчуудын дунд 500 жилийн тэртээ дэлгэрсэн Буддын шашин хөрш гүрнийхээ эрх мэдэлд автан бөхийж, үүнд Монголын төр ч нөлөөлж чадахгүй байгаа учир аргаа барсан лам нар маань нас дээр гарсан нэгнийгээ хаан болгон өргөмжилж суугаа нь нэг бодлын хөөрхийлөлтэй юм. Сүхбаатар аймагт ийнхүү Хамба Номун хаанаар тодорсон Д.Чойжамц Хятадын шашны тэргүүн Банчин богдоос илүү эрх мэдэлтэй байж чадах уу. Манж Чин гүрний нарийн бодлогоор 17-р зуунаас эхлэн Богдын дүрүүдийг байнга Түвдээс тодруулж ирсэн уламжлалыг хорин нэгдүгээр зуунд монголчууд үнэхээр эвдэж өөрсдөө шашны хэргээ толгой даан гийдэж чадах болов уу гэх мэтчилэн олон асуулт энэ үйл явдлаас улбаалан гарч ирж байна.

Эх сурвалж: “Ноцтой мэдээ” сонин 28 /698/

Холбоотой мэдээлэл
18 Comments
  1. 76 says

    хаан юм биз дээ.

    1. h says

      TUVD SUDAR MAANI DEER HYATAD HIITS HIIDED DEER MONGOL MAANAGLAL TENEGLEL NEMEGDEJ ENE SHARIIN SHASHIN UUSSEN!!! ER NI DELHII DEERH HAMGIIN HEREGGUI SHASHINUUDIIN NEG!!! ODOO MONGOLCHUUD SERJ SHINJLEH UHAAN BAIGALI SUDLALD ILUU ANHAARAH BOLSON!!! LAM NARIIG BUUDAJ ALVAL TAARNA!!!

  2. Anonymous says

    Шал худлаа мэдээлэл оруулахаа болиочээ хужаагийн гар хөл болсон новшнуудаа

  3. Бухимдагч says

    Мал гаргахад нохой зоолдог, Ядуус ихдэхээр лам зоолдог гэдэг үг байдаг. Энэ олон лам хийдүүд чухам ямар хүнд бодит тусламж өгөөд ямар ядуусийг өөд нь татваа. Сэтгэлээр нь тоглож л мөнгө авдагаас биш хүнд ямарч амьдрал бэлгэлдэггүйшүүдээ. Та бүхэн харж бгаа тийм ч ядуу хүнд тусламж үзүүллэгээд олон сайн үйлсийн аян зохиогдож ядуу хүмүүсийг жирийн залуучууд сэтгүүлчид л буян болж бхад лам хийдүүд таг чиг. Жэнхэн буян хийх хүмүүс ньшүүдээ. Ингэж л хүн мунхаруулж хэдэн төг салгажл бвал болоо.

  4. Anonymous says

    шар хувалз нар сөнөтүгэй шарын шашин ламын шашин шиг бурангуй шашин хаа ч байхгүй

  5. Anonymous says

    за нэг гадаад түвд хятад балбуудыг тодруулж байснаас энэ нь ч дээр байхаа даа

  6. Anonymous says

    10-р богд тодорлоо гээд монголын 27 их наядын өрнөөс багасгаж чадах уу

  7. Anonymous says

    9 dugeer Bogd bie barahaasaa heden sariin umnu Bogdiin lunden buulgaj, 10-r bogd mongoloos turnu gej gereeselsen. yagaad iim bolson yum bol Choijamts guai hamt l bj bsan daa ter ued…..

  8. zochin says

    9 dugeer Bogd bie barahaasaa heden sariin umnu Bogdiin lunden buulgaj, 10-r bogd mongoloos turnu gej gereeselsen. yagaad iim bolson yum bol Choijamts guai hamt l bj bsan daa ter ued…..

  9. lam says

    9 dugeer Bogd bie barahaasaa heden sariin umnu Bogdiin lunden buulgaj, 10-r bogd mongoloos turnu gej gereeselsen. yagaad iim bolson yum bol Choijamts guai hamt l bj bsan daa ter ued…..

  10. h says

    TUVD SUDAR MAANI DEER HYATAD HIITS HIIDED DEER MONGOL MAANAGLAL TENEGLEL NEMEGDEJ ENE SHARIIN SHASHIN UUSSEN!!! ER NI DELHII DEERH HAMGIIN HEREGGUI SHASHINUUDIIN NEG!!! ODOO MONGOLCHUUD SERJ SHINJLEH UHAAN BAIGALI SUDLALD ILUU ANHAARAH BOLSON!!! LAM NARIIG BUUDAJ ALVAL TAARNA!!!

  11. Зочин says

    Энэ тэнэг явдалаа зогсоохыг шаардаж байна. Юун 10-р Богд вэ? Энэ олон Хувилгаад, гэгээнтэн, Богд нараа зайлуулаа…Лаларын төвд, ламайзмаа зогсоо

  12. z says

    Марзан жүжиг. Шуналдаа ханаж цаддаггүй юм байхдаа.

  13. unen says

    baahan gegeentenguud ambitsandaa bolood shashinii heruul margaan degdeeh ni dee…ene olon sum hiidees tatvar avmaar jm …zalilangiin 1 helber bizness bolloo

  14. Anonymous says

    Ene lam nar bugdeeree uheesei

  15. zochin says

    ene hudlaa medeelel baihaa. 10 dugaar bogd mun bish ni hyatad ulsad yamar ch hamaagui. ene bol Mongoliin asuudal. Hamba nomun haan gedeg ni Bogdoos iluu erh medeltei bish, Dalai lamaas tom ch bish. Mongol ulsad Bogd todroh ni heregtei zuil l dee. Burhanii iveeld bagtaj baigaa zuil. shar huvalz geh met bicheed baigaa humuus yu ch medehgui baij uzen yadah yum. uchiriig ni olchood daraa ni muulah heregtei.

  16. ЗӨВ says

    ЗӨВ ҮЙЛДЭЛ… ГАДНЫ НӨЛӨӨ ИХ ХЭЦҮҮ. ЮМЫГ ТУНГААЖ БОДОХГҮЙ ХҮМҮҮС ИХ БАЙНА. ХЯТАДААС ХАМААРАЛТАЙ МӨНГӨ ГЭЖ ЯВДАГ осгон ба санждорж нар бол нийт лам нарын 0,01% ШҮҮ. ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙГӨӨ МЭДЭХ НЬ ДЭЭР

  17. Ард says

    ШАРЫН ШАШИН МОНГОЛД ЮУ ӨГСӨН БЭ ХҮМҮҮСЭЭ. ЭЗЭН ЧИНГИСИЙН МАНДАЛ БАДРАЛЫН ҮЕД ЭНЭ ШАШИН БАЙЛУУ НӨХӨДӨӨ, ЭНЭ ОЛОН ЛАМ НАР УЛС ЭХ ОРОНД ЮУ БҮТЭЭЖ БГАА ВЭ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.