Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”

Бидний дунд элбэг тохиолддог вируст гепатит А,Е, цусан суулга, вирусын гаралтай суулгат халдварууд, балнад, булчин задрах тахал, хоолны хордлого, бэтэг, цагаан хорхойтох зэрэг өвчнүүдийн 90 орчим хувь нь бохир гараар дамжин халдварладаг байна.

Бага насны хүүхдүүдийн нас баралтын хоёр дахь том шалтгаан болдог суулгат халдварын өвчин нь мөн бохир гараар дамждаг. Иргэд гараа дан ганц усаар угаах нь хангалтгүй бөгөөд угаагүйтэй яг ижил гэнэ. Тиймээс гараа сайтар савандаж угааж занших хэрэгтэй гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …