Монголын анхны “Оскар”-ыг Б.Март хүртлээ

Оскарын Оюутны Академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр болоо. Тус наадмын  “Олон улсын баримтат кино” төрөлд “Нүүдлийн эмч” баримтат киногоороо А.Түвшин, Б.Март нар алтан медалийн эзэд болж, Монгол Улсын нэрийг анх удаа кино Академийн түүхэнд мөнхөллөө.

Б.Март“ 45 настайдаа шагнал хүртэж байгаадааихэд бэлгэшээж байна. Хүүхэд байхаасаа л говийн гайхамшигт тэр байгаль, хүн зоныхоо уламжлал, ёс заншлыг дэлхий дахинаа хүргэх юмсан хэмээн дотроо шатаж явдаг байлаа” хэмээн Академийн шагнал гардуулах ёслолын тайзнаас сэтгэгдлээ хуваалцсан байна.

“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат киноны найруулагчаар Их Британийн Хертфордшир их сургуулийг Кино телевизийн урлагаар магистрын зэрэг хамгаалж төгссөн найруулагч Бирагийн Март ажиллаж, зураглаачаар Б.Лхагвадорж, Б.Санжид, дууны оператороор Н.Бямбацогт нар ажиллаж эвлүүлэг, дуу оруулалтыг Английн киноны мэргэжлийн хүмүүс гүйцэтгэсэн аж.

Дундговь аймгийн Өндөр шил сумын ЭМТ-ийн дарга, их эмч Д.Эрдэнэчулууны тухай өгүүлэх “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино нь монгол эмчийнхээ ур чадварыг, нүүдэлчдийнхээ ахуй соёлыг харуулсан бүтээл юм.

Тус бүтээл нь  Холливүүд болон Хюстоны олон улсын кино наадамд түрүүлж мөн Каннын кино наадмын дэлгэцнээ гарсан билээ.

 

Холбоотой мэдээлэл
5 Comments
  1. Anonymous says

    мундаг

  2. Zulaa says

    Амжилт хүсье. Бас бидний төлөө амжилт гаргасанд баярлалаа. Бира гуайн охин юмуу?

  3. мөнхжаргал says

    хэзээний урлагт сэтгэлтэй эмэгтэй. радио телевизийн дэргэдэх кино урлагийн дээд сургуулийг төгссөн, FM-104 радиод найруулагч хийж байгаад Англид явсан.тэндээ их сайхан амьдардаг, Англи дах монголын соёлын төвийг байгуулж ажиллаж байсан эмэгтэй шүү дээ. амжилт хүсье та 2-тоо

  4. Зочин says

    сайхан амжилт гаргасан эмэгтэйд баяр хүргэе. Энэ сэтгүүлч хүнд буруу ойлгогдохоор бичих юм да. Монголын оскар биш, оскар авсан анхны монгол хүн байлгүй дэ ккк

  5. unshigch says

    saihan amjilt yzyylsen tand ih bayarlalaa. az jargal amjilt hysie

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.