С. Өлзийхүү: Ханийнхаа найруулсан кинонд анх удаа гол дүр бүтээлээ

“Хас фильм” студи, “Blue Dragon” ХХК-ийн хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино өчигдөр “Өргөө Лазер синема”-д нээлтээ хийлээ.

Энэ үеэр киноны гол дүрд тоглосон Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан С.Өлзийхүүтэй цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө танд болон танай киноны баг хамт олонд шинэхэн уран бүтээлээ үзэгчдэд хүргэх гэж байгаад баяр хүргэе. Та “Нинжин сэтгэл” киноны голд дүрд тоглосон. Дүрийнхээ талаар ярихгүй юу?

-“Нинжин сэтгэл” кинонд Жаргалын дүрд тоглосон. Олон хүмүүсийн хүч хөдөлмөр шингэсэн уран бүтээл маань өнөөдөр Дашням, Балжинням давхацсан энэ сайхан билэг дэмбэрэлтэй өдөр үзэгчдэд хүргэх гэж байгаад туйлын их баяртай байна.

Киноны зохиолч, найруулагчаар таны хань Ц. Хүсэлбаатар ажилласан. Ханьтайгаа хамтран ажиллахад хэр байв?

-Би ханьтайгаа олон уран бүтээлд хамтран ажиллаж байсан. Гэхдээ “Нинжин сэтгэл” кинонд анх удаа гол дүр бүтээлээ. Би өмнө нь ханийнхаа найруулсан кинонд гол дүрд тоглож байгаагүй, харин туслах дүрд тоглож байсан.

-Киногоор дамжуулан үзэгчдэд юуг хүргэхийг зорьсон бэ?

-“Нинжин сэтгэл” кино маань нийгэмд маш том ухаарал хайрласан кино байгаа. Үзэгчид өөрсдөө ирж киногоо үзээд яг ямар өнцгөөс яаж ойлгох нь бүх зүйл шалтгаална. Үнэхээр утга учиртай кино байгаа. Үзэгчдийг ирж бидний хийсэн шинэхэн уран бүтээлд үнэлэлт дүгнэлт өгөөсэй гэж хүсч байна.

-Таньд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.

-Баярлалаа.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …