Усны хэрэглээ жил ирэх бүр нэмэгдэж, хүртээмж эсрэгээрээ буурч байна

Казахстан улсын нийслэл Астана хотод хил дамнасан ус болон олон улсад хамаарах нууруудыг ашиглах, хамгаалах тухай конвенцийн талуудын зөвлөлийн VIII хуралдаан болж байна.

Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Улс орнуудын ус, гадаад харилцаа, хөгжлийн хамтын ажиллагааг хариуцсан яамд, Конвенцид оролцогч талууд, олон улсын болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын 400 гаруй төлөөлөгч цугларч, санал солилсон юм.

Усны хэрэглээ жил ирэх бүр өсөн нэмэгдэж, усны хүртээмж эсрэгээрээ буурч байна. Олон талт хамтын ажиллагааны үндсэн дээр хил дамнасан усны нөөцийг зохистой ашигла‭х, хамгаалах нь‭ ‬энх‭ ‬тайван,‭ тогтвортой‭ ‬байдал,‭ ‬эдийн‭ ‬засгийн‭ ‬өсөлт, хөгжил, тогтвортой хөгжлийг хангахад нэн чухал‭ ‬үүрэгтэй‭ ‬юм.

Усны конвенци нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулах ач холбогдолтойг хуралдаанд оролцогчид онцоллоо.

Хуралдааны үеэр БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Казахстан улсын Хөдөө аж ахуйн дэд сайд Ерлан Нысанбаев, Европын эдийн засгийн комиссын Байгаль орчны газрын захирал Марко Кейнер нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

Эх сурвалж: БОАЖЯ

 

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …