Дуучин С.Гантогоогийн “Хайрын түүх ” дууны клип цацагдаж эхэллээ

Дуучин С.Гантогоо анхны цомгийнхоо өөрийн бие даасан гурав дахь уран бүтээл “Хайрын түүх” дууны клип өнөөдөр цацагдаж эхэллээ.

Тэрбээр энэ зун “Чи бэлэн үү” болон “Хайрын түүх” нэртэй хоёр дууныхаа клипний зураг авалтыг Солонгос улсад хийлгээд ирсэн билээ.

“Хайрын түүх” дуунд түүнтэй хамтарч Солонгос жүжигчин бүсгүй тоглосон бөгөөд дууны хөгжмийг МУУГЗ Н.Халиун, үгийг Б.Батзаяа бичсэн бол клипийг TJ Entertainment-ийнхан хийсэн байна.

“Хайрын түүх” дууны үг

Энхрий бяцхан охин минь
Одоо бүх зүйл үнэхээр сайхан болноо
Гэрт чинь нэг л хөвгүүн ирнээ
Гараас чинь атгаад
Тэр цаг хугацааг зогсооно
Дэргэд чинь ойртон суугаад
Чамд гал түлж, хөгжим тоглож, дуулж өгнө
Үргэлж түүнийг хүлээсээр
Уйтгар гуниг дунд хэр удаан амьдарснаа
Хэрхэн энэ цаг хугацааг туулснаа
Үүдрүүгээ ширтэж (чимээ чагнан)
Хичнээн шөнө чи уйлснаа (мартаж)
Үнэмшиж байсан бүхэн чинь
Чамруу жаргалтайгаар эргэн ирнээ
Дахилт
Энэ үнэнч хайрын түүх ариухаан
Эгэл охин чиний зүрх сэтгэлээс
Тэр л хөвгүүн бүхнийг ойлгож мэдэрнэ
Эргэн тойронд бүх зүйлс өөрчлөгдөвч
Энэ л хайрын өнгө нь яг хэвээрээ
Чиний зүрх сэтгэл зөвхөн түүнтэйгээ
Ийм л хайрын түүх хэзээ ч дуусахгүй
Гэрэлт бяцхан охин минь
Улирч одсон бүхнийг чи минь тэнд нь үлдээ
Гэрт чинь, сэтгэлд чинь тэр ирнээ
Уруулыг чинь үнсэхэд
Урин хавар ирнэ ээ
Учрал хүссэн хүлээлт чинь
Удаан мэт санагдаж байв уу охин минь
Ийм л бүрхэг өдрүүдийг
Өөрийнхөө төлөө тэнд нь үлдээ
Сэтгэлд чинь гуниг болж үлдэхгүй ээ
Үнэнч бай, зүрхэнд чинь тэр ирнэ ээ
Үүрдийн гэж итгэсэн хайр чинь
Үргэлж чамтай хамт байх болно
Bridge:
Үнэнч хайрын минь совинд итгээч
Үүрдийн хайрын дуугаа зөвхөн чамдаа зориуллаа
Хэлэх үгийг минь сонсооч, Тиймээ би чамдаа хайртай
Итгэл сэтгэл, дурлал хүсэл бүхнээ
Энэ л амьдралынхаа нандин бүхнийг чамдаа амлая
Дахилт
Энэ үнэнч хайрын түүх ариухаан
Эгэл охин чиний зүрх сэтгэлээс
Тэр л хөвгүүн бүхнийг ойлгож мэдэрнэ
Эргэн тойронд бүх зүйлс өөрчлөгдөвч
Энэ л хайрын өнгө нь яг хэвээрээ
Чиний зүрх сэтгэл зөвхөн түүнтэйгээ
Ийм л хайрын түүх хэзээ ч дуусашгүй

Санал болгох мэдээ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль “Ай Си Ти” групптэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль  өнөөдөр /2024.04.10/ мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “Ай Си Ти” …