“Авьяаслаг монголчууд-3” шоуны оролцогч С. Элбэрэл рекламанд тогложээ

Монгол HD телевизийн бэлтгэн хүргэдэг “Авьяаслаг монголчууд-3” шоу ням гаригийн үдэш үзэгч түмэнд хүрч байна. “Авьяаслаг монголчууд” шоуны дөрөв дахь дугаар өнгөрсөн ням гаригт үзэгчдийн хүртээл боллоо.Шоуны дөрөв дугаарт авьяаслаг олон оролцогч оролцсоны нэг нь үснээсээ дүүжлэгдэгч бүсгүй С. Элбэрэл байлаа.Тэрбээр эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, тэсвэр тэвчээрийг харуулж үзэгч болоод шүүгчдийг айдаст автуулсан үзүүлбэрийг үзүүлсэн юм.

Тэгвэл оролцогч С.Элбэрэл тухайн үзүүлбэрээрээ дараагийн шатанд тэнцээд зогсохгүй хэдхэн хоногийн хугацаанд рекламанд тоглох санал хүртэл хүлээн авчээ.С.Элбэрэл “Монос косметикс” компанийн гангын хандтай шампунийн сурталчилгаанд тогложээ.

 

 

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.