Ургац хураалт 58 хувьтай байна

ХХААХҮЯ-наас мэдээлснээр аравдугаар сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд 151.2 мянган га-гаас 213.8 мянган тонн үр тариа хураан аваад байна.

Мөн 156.9 мянган тонн төмс, 84.4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Энэ нь үр тарианы 44.3 хувь, төмсний 95 хувь, хүнсний ногооны 89 хувийг хурааж аваад байгаа үзүүлэлт юм. Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 58 хувьтай байгаа юм.

Энэ жилийн тухайд га-гаас авах ургацын хэмжээ харьцангуй өсчээ. Тодруулбал, өнгөрсөн онд нэг га-гаас 8.48 центр үр тариа хураан авч байсан бол энэ онд дунджаар нэг га-гаас дунджаар 14 центр үр тариа хураан авч байна. Орхон аймаг хамгийн их буюу нэг га-гаас 23.8 центр үр тариа хураан авч байгаа бол үүний дараа Баян-Өлгий, Говь-Алтай, Төв аймаг, Хөвсгөл аймагорж байна.

Ус цаг уур, орчины шинжилгээний газраас мэдээлж байгаагаар аравдугаар сарын 10-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч, цаг агаар тогтуун байх тул энэ хугацаанд амжиж ургацаа бүрэн хураан авах боломж тариаланчдад гарч байна.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …