Фото: Зураач Т.Чингисийн бүтээсэн хөрөг зургууд

Хөрөг зураач Т.Чингис олимпийн наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдын хөрөг зургийг бүтээжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Наранбаатарын хөргийг хүртэл зурсан байна. Зураач Т.Чингис нь 2016 онд манай улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэн олон улсын 53 төлөөлөгчдийн хөргийг зурсан уран бүтээлч юм. Тэрбээр одоогоор нийт 700 гаруй хөрөг зурагтай болоод байгаа юм.

ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУД

Алтан медальтнууд:
МУГТ Н.Түвшинбаяр – “Бээжин-2008”, жүдо бөх

 

МУГТ Э.Бадар-Ууган – “Бээжин-2008”, бокс

Мөнгөн медальтнууд:
П.Сэрдамба – “Бээжин-2008”, бокс

Хүрэл медальтнууд:
МУГТ, С.Батцэцэг – “Лондон 2012”, чөлөөт бөх

МУГТ Х.Цагаанбаатар – “Афин-2004”, жүдо бөх



 

 

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …