Хууль бус үр хөндөлтийн улмаас биеийн байдал хүндэрч ирсэн үйлчлүүлэгчийн тохиолдол 21 бүртгэгджээ

Хууль бус үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн хяналт шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.

Хууль бус үр хөндөлтийн тохиолдлыг илрүүлэх, тэмцэх, давтан болон аюултай үр хөндөлтөөс сэргийлэх, бууруулах зорилгоор нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эх барих, эмэгтэйчүүдийн өвчний оношлогоо, эмчилгээний чиглэлээр ажилладаг улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт хийсэн байна. Шалгалтад нийт 46 эмнэлгүүд хамрагджээ.

Тусгай зөвшөөрөлд заагдсанаас өөр үйл ажиллагаа явуулж байгаа Энхлэг, Сүйжин, Ач арвижих, Ди Эл Өү, Энхмөнхманал нарын эмнэлгүүд, харин зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан Бяцхан гүнж, Цэцэгс ,Сэцэнгоо зэрэг эмнэлгүүд шалгалтаар тогтоогджээ.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Эмнэлгүүдэд хийсэн хяналт, шалгалтыг иргэдийн мэдээлэл, утсаар ирсэн гомдол болон удирдах дээд байгууллагын өгсөн үүрэг даалгаврын дагуу, ард иргэдэд сэрэмжлүүлэх зорилгоор хийж гүйцэтгэлээ.

Үр хөндөлт дотроо хоёр янз байдаг. Эмийн аргаар бол гурван өдрийн хугацаа шаардагдана. Багажийн аргаар бол ердөө тавхан минут болдог. Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 50 хувь нь дахин жирэмсэн болоход ямар нэгэн асуудал үүсдэг ба үргүйдлийн асуудалтай болох магадлал ихэсдэг гэсэн үг” гэв.

Хууль бус үр хөндөлтийн улмаас биеийн байдал хүндэрч ирсэн үйлчлүүлэгчийн тохиолдлыг судлахад Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Амгалан амаржих газруудад эхний 8 сарын байдлаар 21 тохиолдол бүртгэгджээ. Шалтгааныг тодруулахад Эрээнээс-3, интернетээр-2, Нарантуул зах -3, Зүүн хараагийн захаас 4, хувь хүнээс-2 үйлчлүүлэгч зулбуулах эм авч уусан байна.

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Амгалан амаржих газарт үр хөндөлтийн улмаас хүндрэл өгч умай цоорсон хоёр тохиолдлыг мэс заслын аргаар эмчилжээ.

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …