2004 онд Бангладешт гарсан аймшигт халдлагатай холбоотой хүмүүст ял оноожээ

2004 оны наймдугаар сарын 21-нд Бангладешийн нийслэл Дака хотноо болсон сонгуулийн кампанит ажлын үеэр дэлбэлэлт үйлдсэний улмаас 24 хүний аминд хүрч, олон зуун хүнийг шархдуулсан аймшигт халдлагатай холбоотой 19 хүнд цаазын ял ногдуулсан байна.

Бангладешийн шүүх энэ шийдвэрийг лхагва гарагт гаргасан бөгөөд тэдний дунд сайдын алба хашиж байсан хоёр хүн байсан байна.

Өөр бусад 19 хүнд бүх насаар нь шоронд хорих ялыг ногдуулсан бөгөөд тэдний нэг нь Ерөнхий сайд асан Халеда Зиагийн хүү, сөрөг хүчний намын дарга Тарикуе Рахман юм. Мөн 11 хүнд шоронд хорих ял оноожээ.

Шүүхийн энэхүү шийдвэрийг хоёр сарын дотор давж заалдаж болох юм байна. Үүний зэрэгцээ дээр дурдсан дэлбэлэлтүүдтэй холбоотой 49 хүнийг хоёр тусдаа хэрэгт холбогдуулан буруутгаж байгаа ажээ.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …