Хий дамжуулах хоолой дэлбэрсний улмаас 100 орчим хүний нүүлгэн шилжүүлжээ

Канадын “Enbridge” компанийн хий дамжуулах хоолой дэлбэрсний улмаас тус улсын баруун нутгийн Британийн Колумб мужийн 100 орчим оршин суугчийг нүүлгэж шилжүүлжээ.

Энэ хэрэг орон нутгийн цагаар 17:30 цагт болжээ. Цагдаа  нар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүднээс ойролцоох суурингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд одоогоор гэртээ буцахыг нь зөвшөөрсөн байна. Хий дамжуулах хоолой дэлбэрсний улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй аж.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …