МУГТ М.Бундмаагийн нэрэмжит АШТ-нээс У.Даваасүрэн алтан медаль хүртлээ

Дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ М.Бундмаагийн нэрэмжит жудо бөхийн өсвөрийн олон улсын аварга шалгаруулах тэмцээн  энэ сарын 08-10-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны орлогч дарга, дэслэгч Ө.Рагчаадоржоор удирдуулсан таван тамирчин оролцсноос 55 кг жинд  алтан медалийг У.Даваасүрэн, 66 кг жинд хүрэл медалийг  Ч.Нямтөгс, 73 кг жинд Б.Алтаншагай нар  хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарсан юм.Тэмцээнд 23 байгууллагын 450 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна.

 

 

 

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …