Монголын гүнж миссүүд илтгэл тавина

Охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын гүнж миссүүд өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэн “Охидын орон зайг хүндэлье” уриан дор нэгдэн илтгэл тавихаар болжээ. Миссүүдийн илтгэлийн зорилго нь хөвгүүд, охидыг хүндэлж сурах нь ирээдүйд эмэгтэйчүүдийг хүндэлдэг эрэгтэйчүүдийг бий болгоход зорьж байгаа аж.

Гүнж миссүүд 5-17 насны дэлхийн хүүхдийн мисс, моделийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, амжилт гаргасан титмийн эзэд юм.

Гүнж миссүүд есдүгээр сарын 23-29-ний өдрүүдэд Грек улсад зохион байгуулагдсан“Little Miss and Mister United World” тэмцээнд амжилт гарган ангилал тус бүртээ 1, 2, 3-р байр эзэлсэн байна.

Дэлхийн хүүхдийн мисс, мистер, моделийн “Little Miss and Mister United World” тэмцээнд амжилт гаргасан 2018 оны титмийн эзэд:

  1. У.Цэлмэг 7-9 насны Модель ангилалд нэгдүгээр байр буюу ялагч титэм,
  2. Э.Аруухан-Үжин 4-6 насны Модель ангилалд хоёрдугаар байр буюу алтан титэм, “Шилдэг урлагийн хувцас”-аар цом,
  3. Г.Энгүүн 4-6 насны Мисс ангилалд хоёрдугаар байр буюу Алтан титэм, “Шилдэг авьяас”-аар цом
  4. Э.Маралмаа 7-9 насны Мисс ангилалд гуравдугаар байр буюу Мөнгөн титмийн эзэд тус тус болсон байна.

Монгол дахь тэмцээнийг зохион байгуулагч Ч.Энхжаргал 2015 оноос эхлэн “Little Miss and Mister United World” болон олон улсын хэд хэдэн тэмцээнд олон улсын шүүгчээр ажиллаж байгаа аж.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.